Blessing Tara welcomes you!

Apr. 14, 2009

Германчуудыг өмгөөлөх нь...

Хэдэн өдөр энд чинь зун болоод BBQ, шорлогны цаг эхлээд, юм л бол парк-д очиж наранд хэвтээд их завгүй байлаа. Хаяа нэг хүний блог хэсч хэрэгт дурлаж явдаг шигээ өнөөдөр санаандгүй damdaa -н  блог орсон чинь  доорх өгүүлбэрийг уншаад энэ бичлэгийг бичихэд хүрлээ.

(... Хитлер яагаад тийм нэртэй болж засгийн эрхийг гартаа атгасан гэхээр энэ муусайн газар нутаггүй цагаач еврэй нар та бидний нутаг дээр ирээд хамаг гол гол байр суурийг минь эзэлчихээд та бид нараар бөгсөө арчуулж байна гэх маягийн юм ярьж гарч ирсэн нөхөр болох гээд байгаа юм. Тэгээд яах уу дээ, "дайраад л гэхгүй юу", тэгээд 5 сая еврэй үхээский ...

Би хувьдаа бас дээрхтэй санаа нэг л байдаг. Хэдэн жил харгис нацист гэх энэ оронд амьдарч байгаагийн хувьд бас өмөөрч хэдэн үг хэлмээр санагдаад.
Нацист фашист гээд л хашгичаад байдаг мөртлөө нацист гэж юу гэсэн утгатайг мэддэггүй хүмүүстэй таарч л байлаа.
Тэгвэл нацист гэдэг чинь үндсэрхэг гэсэн үг. Үндсэрхэг үзлийн хувьд ч монголчууд германуудыг урдаа оруулахгүй ардаа хол хаях байхоо. Үмхий хужаа, орос, сүүлийн үед бас солонгос ихээр сонсогдох болж.
Гэхдээ үндсэрхэг үзэл хаанаас гардаг вэ гэвэл өөрийн эх орон, газар шороон дээрээ бусдын эрх дарамтанд байхгүй гэсэн үүднээс.  Энэ л үүднээс Hitler Еврэйчүүдийн эсрэг дайн зарлахад хүрсэн. Сая сая хүмүүсийг олноор нь алж хядсан Hitler-ийн бодлогийг дэмжиж байгаа юм биш.
Та нар Германуудыг нэг их санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд байдаг гэж бoдoж байвал бас эндүүрэл.
Саяхан нэг Германы talk show-гаар энд бас л их олонд танил нэвтрүүлэгч хүүхэн оролцлоо.  Тэр  нэвтрүүлэгч хүүхэн олон хүүхэдтэй байх талаар бичсэн номоо уг нь танилцуулах байсийн. Тэгээд яриандаа халаад өнөө хүүхэн чинь Hitler-ийн үед олон хүүхэд гаргахыг их дэмжиж өгдөг,  олон хүүхэдтэй эхчүүдэд медаль ( манайхаар Алдарт эхийн одон)  хүртэл өгдөг байлаа гээд ярьсан чинь
- "Өө та Hitler- ийн бодлогыг дэмжиж байна" гээд нөгөө хөтлөгч залүү чинь шууд нэвтрүүлэгээсээ хөөсөн.  Маргааш нь тэр хүүхэн шууд ажлаасаа хөөгдөөд герман суваг болгоноор л Hitler-ийн бодлогыг дэмжсэн, суртал ухуулга явуулсан гээд бөөөөөн юмааа.
Хэд хоногийн дараа голдуу оюутнууд ордог жижиг Pub-д хэдэн найзуудтайгаа яриад сууж байсан чинь бас энэ талаар яриа эхэлдэг юм байна. Би ч бодож явснаа яръж эхэллээ.

( ... Герман ардчилсан нийгэм байж, ийм туйлширмал байж болохгүй ш дээ, Тэр хүүхэн Еврэйчүдийн талаар нэг ч үг хэлээгүй,  одоогийн энэ төрөлтийн тоог ихэсгэх, хүүхдийн тоог олшруулах талаар өдөр болгон яригдаад байгааг чинь л Hitler- ийн үед  их дэмжиж өгдөг,  олон хүүхэдтэй эхчүүдэд одон медаль  хүртэл өгдөг  байсан л гэж хэлсэн. Угаасаа Hitler- ийн хийсэн бүх юмийг буруу гэж болохгүй ш дээ,  Тэгвэл энэ их хурдны зам ( Autobahn, Highway ) бас Hitler- н үед баригдсан, түүнийг бас буpуу гэх юмуу гэж угаасаа үнэн ш дээ. Сайн талыг нь сайнаар, мууг нь муугаар нь байлгах ёстой ш дээ..)  гээд яръж гарваа. Нэг мэдсэн чинь эргэн тойрон нэг л сонин. Гайхаад ийш тийшээ харсан чинь хүн болгон хийж байсан юмаа орхиод надруу гайхаад харж байдгиймдаа, Бүр биллиард, kikker тоглож байсан хүмүүс хүртэл гайxcан харж байна.
Hэг хэсэг чимээгүй , яахаа мэдэхгүй сууж байснаа бид өөр юм яръж эхэлсэн. Хэн ч тэр үед олны нүдэн дээр  энэ талаар цааш ярих зүрхгүй байсан байх. Германууд хэдий надтай санал нэг байсан ч түүнийгээ хэлэх зориг болоод эрх байхгүй. Хэрэв би яах аргагүй ази царайтай биш, герман байсан бол тэнд байсан германууд нь толгой сэгрээд л, хэдэн сэтгэлийн хөдлөлтэй, орос арабууд - Ёстой наци энэ тэр гээд босч ирээд сүйд болох байсан биз.
Германууд өөрсдөө нээрээн зөвхөн Hitlerийн үеийн сайн тал ч биш, ер нь евреичүүдийн тухай нэг ч эвгүй үг хэлэх эрхгүй бичигдээгүй хууль энд үйлчилж байдаг. Харин над шиг гадаадууд бол дуртай юмаа чалчиж болно.



Манай Монголд нээрээн эх орны дуу хэд байдаг болоо.  Миний эх орон, миний сайхан эх орон, би монголоороо бахархдаг, Би монгол хүн гээд л... дуусахгүй шд.  Харин Германд  тийм дуу ч байдаггүй, Байсан ч дуулж чаддагүй.  Би Германаараа бахархдаг гээд хэлчих юм бол дэлхийгээр таран суугаа нөгөө хэдэн евреичүүд дайн зарлана биз. Одоо нээрээн дайн дуусаад хэдэн жил болж байна, Тэр үед евреи буудаж явсан ( гэхдээ зүгээр тушаалаа гүйцэтгэж явсан) цэргүүүд нь үхээд дууслаа. Бид нартай л адилхан ном киноноос Дайны үеийн Германийг мэдэх Германы хойч үе хэдэн зуун жил эх орноороо бахархаж, эх орондоо хайртай  гэдгээ ч хэлж чадахгүй Харгис, наци нэрийн дор явах болж байна.
Тийм харгис хэрцгий, үндсэрхэг, намайг гадаад гэдгээр гадуурхаж дарамталсан нэг ч хүнтэй би энд таарч байгаагүй. Харин хаана ч таарсан худлаа үнэн ч бай инээгээд, мэдлээд өнгөрдөг, бултаад алга болчихдогүй хэлсэн бол хэлсэн үгэндээ хүрдэг, юмыг хийвэл хүний өөрийн гэхгүй жинхэнэ сэтгэлээсээ бүрэн гүйцэд, нягт намбай биелүүлдэг, ажилсаг, харьцааны өндөр соёлтой ард түмэн бол миний мэдэх германууд.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2124 удаа

Сэтгэгдлүүд

Nov. 16, 2010 -

Бичсэн: Зочин
Eh oronch setgel hun buhend bh estoi yalangua MGL chuud 2 eh gurend havchuulgdsan hugjil muutai hun am bagatai manaih shig ulsiin huvid. Eh orniihoo tuluu undestnee avahcr bgaa geed ter ueiin Gitleriin uol ajillagaag heregjuulne gedeg odoogiin ene global niigemd utaggui zuil. Theer bid neg muu tsgaach haytdatiig huuj yavuulah, uhtel ni zodosnoor eh oronch setgel bii bolj bgaa hereg bus ene bol zugeer l shaldan bandi nariin muihar uhaan. Bid bodlogo hergjuulj bgaa hudaldagdsan MGL chuudtaigaa temtseh heregtei um bol uu. HUvi zaya amidrliin erhend mungutui gadaadiin uvuriig buleetsuulegch ohiduutaigaa bish tiim huvi zayag bii bolgogch MGL chuudtaigaa temtseh heregtei um bol uu...
. Шууд холбоос

Sep. 25, 2009 -

Бичсэн: Blessing Tara
Өөрийнхөө амьдралын талаар илэн далангүй бичсэнд баярлалаа.
Германд мэдээж муу сайн хүмүүс холилдсон л байгааа. Сайн хүнтэй учрах чиний хэлсэнээр бурханаас заяасан аз, нөгөө бодлоор сайн хүний итгэл сэтгэлийг даагаад амьдрана гэдэг хүний өөрөөс их хамааралтай гэж бодож байна.

. Шууд холбоос

Sep. 25, 2009 -

Бичсэн: Zulsar
Minii medeh German hun , suuliin 10-d jild ene ulsad amidrahdaa muutai ni bish saintai ni ih taarch yavlaa , hariin ber bolj end irehdee uuriin ur huuhdee daguulj irsen yum , mongold tursun etseg ni hairlaj chadaagui ter l byatshan ursiig mini hariin hun hairaar dutaalgui uuriin neren deer urchlen avch surguuli soyoliig ni tugsguj amidrald hul zalguulj ugsun ,mungunii bool bolj yavsan ue nadad bii ,ur huuhdiig ni turuulj usguchiheed deer ni arhi , tamhinii mungiig ni olj ireh , setgel sanaanii daramtand orj setgel sanaagaa zovooh ue nadad bsan ,end irsenees hoish minii amidrald denduu uurchlult garsan yum ,burhanaas nadad burhan shig hani ugcun ,ter mini saihan mergejil medleg undurtei hen ch harsan nudend dulaahan ,uhaalag hun bi nuhruuruu baharhaad ch barahgui ,tuund urgeljiin munhud talarhaj baih bno, ur huuhed-n mini tsarai az jargalaar gereltej ,bi gedeg hun yostoi l huvtsas , nudnii shilnii unetei orig-g hereglej jadore , chanel -s uur us turhdeggui, 50 garui gutal , 20 garui tsunh ,uuriin saihan tsohilog oron bair , yuu heregtei ter buhen nadad bii ,iim saihan amidral-g minii ger buld ugsun burhandaa bi hairtai ,odoo bi mungu oloh gej tolgoigoo zovooj ajil hiideggui mungu uuruu l nadad irdeg neg udaa ch bi nuhriinhuu amnaas muu ug sonsoj baigaagui hun dee ,ter minii tuluu l ajillaj amidardag bolov uu ???
. Шууд холбоос

Jul. 5, 2009 -

Бичсэн: xvv
Африкт бэр болсон байхаа чөтгөр
http://blessingtara.blogspot.com/ Ингээд л барны зураг хөрөг тавиад алга болсон хэлээ гаргах
. Шууд холбоос

Jul. 5, 2009 -

Бичсэн: dadido
huue yum bichihgui yum yy tara
yagaad bichihgui bga yum be zavgui bgamy
. Шууд холбоос

Jun. 1, 2009 -

Бичсэн: xvv
Тийм ч юм уу хэхэ happy
Хөл бөмбөгийн хувьд, ер нь спортын хувьд санал нэг байна шүү big hug
. Шууд холбоос

Jun. 1, 2009 -

Бичсэн: dadido
Германы ард түмнийг Гитлер навс доошлуулсан. Гэхдээ Герман бас л ардчилсан биш л байна. Хүнийг хальт тэгж ярьсаны төлөө...бас л нэг төрлийн үзэл суртлын хийрхэл яваад байна шүү дээ. Яг Гитлерийн үе шиг. . Аль ч нийгмийн үед олон хүүхэд өсгөсөн хүнийг шагнаж л байдаг. Германчууд өөрсдөө явцуу учраас тийм байдалд орсон байх. 1937 оны хэлмэгдүүлэлт бол бас л улайрсан аллага шд. эцэг чойбалсан мандтугай гээд л бууддаг байсан биз дээ...ер нь тэр үеийн хүмүүс их азгүй хүмүүс байж. Харин сэтгэлийн асар их тэнхээтэй байж. Одоо хөлбөмбөг л биднийг дэлхий дахиныг нэгтгэж байна даа. Хар, шар, ази, онигоргүй бүгд нэг багт тоглоод явж байгаа нь их сайхан харагддаг
. Шууд холбоос

May. 30, 2009 -

Бичсэн: xvv
Чингис хаан ч бас тэр өнцгөөс нь харвал алуурчин, махчин л байсан байх. Гэсэн ч соёлыг түгээсэн, дэлхийн сүйрлийг хойшлуулсан гээд бас сайн тал нь ч байгаа л байх...


Зассан: Atman хэзээ: May. 30, 2009 06:50
. Шууд холбоос

May. 30, 2009 -

Бичсэн: dadido
би хэзээ ч герман хүнд талтай байдаггүй. Надад муу юм хийгээгүй гэхдээ л аймшигтай яргалал үйлдсэн бузрын үндэстэн. Ганц Гитлер биш бүгд л үйлдсэн ш д. Одоо байгаа германчуудын өвөө нар нь дандаа орос, польш, еврей, бусад үндэстнийг устгалцаж явсан хүмүүс байгаа даа тэд. АНУ атомын нэг бөмбөгөө Берлин юм уу Мюнхэнд хаях ёстой байсан юм. Израйлчууд мундаг хүмүүс. тэр Адольф Айхманыг яаж ийгээд олж шүүхээр шүүж чадсанд. Ер нь Моссад дэлхийгээр нэг байсан нацист гаруудыг араас нь мөшгөж байж ихэнхийг нь хөнөөсөн дөө.
. Шууд холбоос

Apr. 17, 2009 -

Бичсэн: Дамдаа (зочин)
Аан Германууд үнэн хэцүү хэцүү, нэг бодлын өрөвдөм. Нэг тийм балиар махны машины араа шүд л болчихсон шиг байгаа юм.

Гитлерт үнэн хайртай байсан байгаа юм, Гитлер шаар яалт ч үгүй гайхалтай ярьдаг байсан байгаа юм. Тэгээд эдий засагаа бас их өсгөсөн, даанч хэт их хүн алсан нь туйлын харамсалтай.
. Шууд холбоос

Apr. 16, 2009 -

Бичсэн: xvv
Тэгвэл ч би өнгөрсөөн big grin Баахан еврей нар Монголчуудад дургүй болох байлгүй. Битгий л тэгж үзээрэй хэхэ.

Еврей нарын буруу ч гэж бас юу байхав дээ. Гитлерийн бас зарим талаар буруу ч би гэхдээ. Гэхдээ Германуудын тэр ярих ч эрхгүй байдаг нь, Наци болчих гээд байдаг нь бас хэцүү л юм тээ. Магадгүй хориглох тусам дотроо илүү тэр талаар боддог ч юм билүү winking
. Шууд холбоос

Apr. 16, 2009 -

Бичсэн: Blessing Tara
Ерөөсөө энэ бичлэгээ хамаг сэтгэгдэлтэй нь орчуулаад еврэй site-д тавинаа winking

жаст киддин....шүү
. Шууд холбоос

Apr. 16, 2009 -

Бичсэн: 300-н блог
би хувьдаа бол гитлерийн талд байдаг. Чадсийшд... анх хэлжээснээсээ хэтрээд хэт их хүчирхийлэл байсан л болохоос цэвэр ари үндэстэнгээ авч үлдэнэ гэж зорилгодоо хүрсэн гэж боддог. Мэдээж муу нь их байсан ч эцэстээ өнөөгийн Германчуудад Гитлер цэвэрлэгээ ихээ ач тусаа өгсөн байхаа гэж боддог
. Шууд холбоос

Apr. 16, 2009 -

Бичсэн: dao
би дуугүй л харжийгаа шүү big grin
. Шууд холбоос

Apr. 16, 2009 -

Бичсэн: xvv
Ердийн зүйл ч биш л дээ. Энд ярьж байгаа зүйл бас миний бодол биш. Гол нь Гитлерийн оронд, тэр байранд нь өөрийгөө тавьж байгаад бодсон л хэрэг... Эх орныхоо төлөө юуг ч хийхээс буцахгүй байсан нь л таалагддаг. Гэхдээ хийсэн үйлдэл бүхнийг нь зөвтгөх гээгүй юм шүү.

Харин дайны хувьд бол therapy гэж бодож явдаг харгис хөөн би... Угаасаа л хүн гэдэг чинь ийм л амьтан. Гэхдээ дайнд ганцаараа, зохион байгуулалтгүй бол хэзээ ч ялж чадахгүй. Aмьдрал ч бараг л дайны талбар шүү дээ.. winking Энэ дайнд ялагч байхымсан. Дэлхийн одоогийн энэ доройтож байгаа нөхцлөөс сайн харвал дайн болох нь бараг л дамжиггүй. Хэрэв болвол Монголчууд гэдэг хүмүүс Гитлер шиг байж байж л энд үлдэж хоцорч чадна байх л даа... Магадгүй нано технологи энэ тэр хөгжчихвөл, саран дээр, эсвэл ангараг дээр амьдрах боломжтой болчихвол харин дайн болохгүй байж магадгүй байх тээ гсн :p Сайхан элийрчийна даа big grin
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 8 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн
    idiomatic-dormant