2009-04-14
Германчуудыг өмгөөлөх нь...
Хэдэн өдөр энд чинь зун болоод BBQ, шорлогны цаг эхлээд, юм л бол парк-д очиж наранд хэвтээд их завгүй байлаа. Хаяа нэг хүний блог хэсч хэрэгт дурлаж явдаг шигээ өнөөдөр санаандгүй damdaa -н блог орсон чинь доорх өгүүлбэрийг уншаад энэ бичлэгийг бичихэд хүрлээ.
(... Хитлер яагаад тийм нэртэй болж засгийн эрхийг гартаа атгасан гэхээр энэ муусайн газар нутаггүй цагаач еврэй нар та бидний нутаг дээр ирээд хамаг гол гол байр суурийг минь эзэлчихээд та бид нараар бөгсөө арчуулж байна гэх маягийн юм ярьж гарч ирсэн нөхөр болох гээд байгаа юм. Тэгээд яах уу дээ, "дайраад л гэхгүй юу", тэгээд 5 сая еврэй үхээский ...)
Би хувьдаа бас дээрхтэй санаа нэг л байдаг. Хэдэн жил харгис нацист гэх энэ оронд амьдарч байгаагийн хувьд бас өмөөрч хэдэн үг хэлмээр санагдаад.
Нацист фашист гээд л хашгичаад байдаг мөртлөө нацист гэж юу гэсэн утгатайг мэддэггүй хүмүүстэй таарч л байлаа.
Тэгвэл нацист гэдэг чинь үндсэрхэг гэсэн үг. Үндсэрхэг үзлийн хувьд ч монголчууд германуудыг урдаа оруулахгүй ардаа хол хаях байхоо. Үмхий хужаа, орос, сүүлийн үед бас солонгос ихээр сонсогдох болж.
Гэхдээ үндсэрхэг үзэл хаанаас гардаг вэ гэвэл өөрийн эх орон, газар шороон дээрээ бусдын эрх дарамтанд байхгүй гэсэн үүднээс. Энэ л үүднээс Hitler Еврэйчүүдийн эсрэг дайн зарлахад хүрсэн. Сая сая хүмүүсийг олноор нь алж хядсан Hitler-ийн бодлогийг дэмжиж байгаа юм биш.
Та нар Германуудыг нэг их санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд байдаг гэж бoдoж байвал бас эндүүрэл.
Саяхан нэг Германы talk show-гаар энд бас л их олонд танил нэвтрүүлэгч хүүхэн оролцлоо. Тэр нэвтрүүлэгч хүүхэн олон хүүхэдтэй байх талаар бичсэн номоо уг нь танилцуулах байсийн. Тэгээд яриандаа халаад өнөө хүүхэн чинь Hitler-ийн үед олон хүүхэд гаргахыг их дэмжиж өгдөг, олон хүүхэдтэй эхчүүдэд медаль ( манайхаар Алдарт эхийн одон) хүртэл өгдөг байлаа гээд ярьсан чинь
- "Өө та Hitler- ийн бодлогыг дэмжиж байна" гээд нөгөө хөтлөгч залүү чинь шууд нэвтрүүлэгээсээ хөөсөн. Маргааш нь тэр хүүхэн шууд ажлаасаа хөөгдөөд герман суваг болгоноор л Hitler-ийн бодлогыг дэмжсэн, суртал ухуулга явуулсан гээд бөөөөөн юмааа.
Хэд хоногийн дараа голдуу оюутнууд ордог жижиг Pub-д хэдэн найзуудтайгаа яриад сууж байсан чинь бас энэ талаар яриа эхэлдэг юм байна. Би ч бодож явснаа яръж эхэллээ.
( ... Герман ардчилсан нийгэм байж, ийм туйлширмал байж болохгүй ш дээ, Тэр хүүхэн Еврэйчүдийн талаар нэг ч үг хэлээгүй, одоогийн энэ төрөлтийн тоог ихэсгэх, хүүхдийн тоог олшруулах талаар өдөр болгон яригдаад байгааг чинь л Hitler- ийн үед их дэмжиж өгдөг, олон хүүхэдтэй эхчүүдэд одон медаль хүртэл өгдөг байсан л гэж хэлсэн. Угаасаа Hitler- ийн хийсэн бүх юмийг буруу гэж болохгүй ш дээ, Тэгвэл энэ их хурдны зам ( Autobahn, Highway ) бас Hitler- н үед баригдсан, түүнийг бас буpуу гэх юмуу гэж угаасаа үнэн ш дээ. Сайн талыг нь сайнаар, мууг нь муугаар нь байлгах ёстой ш дээ..) гээд яръж гарваа. Нэг мэдсэн чинь эргэн тойрон нэг л сонин. Гайхаад ийш тийшээ харсан чинь хүн болгон хийж байсан юмаа орхиод надруу гайхаад харж байдгиймдаа, Бүр биллиард, kikker тоглож байсан хүмүүс хүртэл гайxcан харж байна.
Hэг хэсэг чимээгүй , яахаа мэдэхгүй сууж байснаа бид өөр юм яръж эхэлсэн. Хэн ч тэр үед олны нүдэн дээр энэ талаар цааш ярих зүрхгүй байсан байх. Германууд хэдий надтай санал нэг байсан ч түүнийгээ хэлэх зориг болоод эрх байхгүй. Хэрэв би яах аргагүй ази царайтай биш, герман байсан бол тэнд байсан германууд нь толгой сэгрээд л, хэдэн сэтгэлийн хөдлөлтэй, орос арабууд - Ёстой наци энэ тэр гээд босч ирээд сүйд болох байсан биз.
Германууд өөрсдөө нээрээн зөвхөн Hitlerийн үеийн сайн тал ч биш, ер нь евреичүүдийн тухай нэг ч эвгүй үг хэлэх эрхгүй бичигдээгүй хууль энд үйлчилж байдаг. Харин над шиг гадаадууд бол дуртай юмаа чалчиж болно.
Манай Монголд нээрээн эх орны дуу хэд байдаг болоо. Миний эх орон, миний сайхан эх орон, би монголоороо бахархдаг, Би монгол хүн гээд л... дуусахгүй шд. Харин Германд тийм дуу ч байдаггүй, Байсан ч дуулж чаддагүй. Би Германаараа бахархдаг гээд хэлчих юм бол дэлхийгээр таран суугаа нөгөө хэдэн евреичүүд дайн зарлана биз. Одоо нээрээн дайн дуусаад хэдэн жил болж байна, Тэр үед евреи буудаж явсан ( гэхдээ зүгээр тушаалаа гүйцэтгэж явсан) цэргүүүд нь үхээд дууслаа. Бид нартай л адилхан ном киноноос Дайны үеийн Германийг мэдэх Германы хойч үе хэдэн зуун жил эх орноороо бахархаж, эх орондоо хайртай гэдгээ ч хэлж чадахгүй Харгис, наци нэрийн дор явах болж байна.
Тийм харгис хэрцгий, үндсэрхэг, намайг гадаад гэдгээр гадуурхаж дарамталсан нэг ч хүнтэй би энд таарч байгаагүй. Харин хаана ч таарсан худлаа үнэн ч бай инээгээд, мэдлээд өнгөрдөг, бултаад алга болчихдогүй хэлсэн бол хэлсэн үгэндээ хүрдэг, юмыг хийвэл хүний өөрийн гэхгүй жинхэнэ сэтгэлээсээ бүрэн гүйцэд, нягт намбай биелүүлдэг, ажилсаг, харьцааны өндөр соёлтой ард түмэн бол миний мэдэх германууд.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 2270 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2010-11-16 -