2009-03-05
Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол, яагаад 00 явахдаа дор хаяж 2уулаа явдаг юм бол, яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг бол, яагаад юм л болохоор уйлаад унадаг юм бол эрэгтэй та асууж байсануу? Мэдээж
Тэгвэл эмэгтэйчүүд мөн адил энэ эрчүүд яагаад дандаа өөрийнхөө зөв болгох гэдэг юм бол, яагаад 00-д суугаад морь харчихаж чаддаггүй юм бол, яагаад загасчилна гээд алга болчихдог юм бол, яагаад хувцасны шкафныхаа хаалгыг нээж өмнө нь зогчихоод миний тийм цамц, ийм оймс хааччихсын, алга байна гээд орилоод байдаг юм бол гэж асууж таараа.
Тэгвэл тэр болгон шинжлэх ухаанаар нотлогдсон хариу байдаг юм байна
Австралийн харилцаа судлаач, гэр бүлийн 2 Allan& Barbara Pease-н номноос та нарт сонирхолтой гэж бодсон зарим зүйлийг хүргье гэж бодлоо.
Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол?
Аль ч орны, ямар ч улс үндэстэний эрчүүдээс эмэгтэйчүүдийн ямар занд дургүй вэ гэхэд, бараг бүгдээр "Үглээ"-г үзэн яддаг гэж хариулна.
Зөвхөн АНУ-д л гэхэд нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг жил бараг 2000 удаа гардаг, шалтаан нь үглэж яншихыг нь тэвчиж чадахаа болиод гэж хэлдэг гэнэ.
Гэхдээ яагаад эмэгтэй хүн дандаа үглэж байдаг юм бол?
Тархины бүтэц, зохион байгуулалтаараа болох юм бол эмэгтэй хүн, ямар ч эрийг галзууртал, мэдрэл болтол нь үглэх чадвартай.
Учир нь үгийн баялаг болоод хэл ярианы, өөрөөр хэлбэл хүн ярихад идэвхждэг тархины хэсэг эмэгтэй хүнийг эрэгтэйгийнхээс хэд дахин том бөгөөд олон урсгалтай. Тиймээс ч эмэгтэй хүн нэг зэрэг олон зүйлийг хийж чаддаг.
Жишээ нь эмэгтэй хүн блогтоо юм бичиж байхдаа, хүзүү мөр 2-нхоо завсар утсаа хавчуулж байгаад буу халаад, ард явж байгаа зурагтаа бас чагнаад, дундуур нь кафе ууж чаддаг бол эрчүүд бохь зажилж байгаа үедээ алхаж чаддаггүй гараа буруу хаялаад байдаг болохоор, кармандаа хийчдэг гэсэн ш д ээ.
За жоохон хэтрүүлчихлээ
Эмэгтэй хүн нэг хэлсэн юмаа давтаж эхлэхэд л, эрчүүд нэг л юм бодож эхэлнэ- Үглэх, янших. Энэ үгийг бодсон л бол эрчүүдийн толгой өөр ямар ч мэдээлэл хүлээж авах чадваргүй, хүсэлгүй болдог.
"Би өөрт нь сайн санаж л үглэж байна" гэж эмэгтэйчүүд боддог бол эрчүүд үүнийг сэтгэл санааны дарамт мэтээр хүлээн авдаг.
Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд сайн санаж үглэж байна даа гэж эрчүүд ерөөсөө мэдэхгүй, тиймээс аль болох цөөхөн үгээр тушааж сурах хэрэгтэй. Өөрчлөгдсөн юм байхгүй хэвээр л байна уу? Нэг юм хадаад өгөөч гэж бараг жил гуйж байна уу? Тэгвэл хэн нэгэн таньдаг гайгүй зүс царайтай, ажил мэргэжилтэй залуу таньдаг бол гуйлгаад засуулчих. Эрчүүд хоорондоо байнга, ажил мэргэжил, нэр төр, сайхан эхнэрээрээ өрсөлдөж байдаг болохоор нөхөр чинь нэг удаадаа уурлаад ( хардаж ч магад) гэхдээ дараагийн удаанаас өөрөө хийдэг болно.
Оймсоо тайлаад хаа хамаагүй шидчихэж байнауу? Үглээд хэрэггүй ээ, Бүх оймсыг нь аваад нуучих. Оймсгүй гутлаа өмсөөд яваг. Тэртэй тэргүй чамайг хураахгүй бол талын нэг тараад дуусах юм чинь..
Үглэсэнээр эрчүүдийг сургана гэж байхгүй.
За тэгэхээр эрчүүдээ! Ээж, эгч, эхнэр, найз охидууд чинь та нарын төлөө гэж сайн санасандаа л үглэдэг юм байна шүү.
Бурханаас үгийн баялагтай төрсөн нь бидний буруу биш ш дээ?
Эмэгтэй хүн бас ганцаардсан, стрессдсэн, гомдсон үедээ илүү хүний халамж анхааралыг татах гэж үглэдэг. Тиймээс эмэгтэй хүнд аль болох анхаарал халамж тавьж бай. Өдөр болгон цэцэг бариад ир гэсэн үг биш юм. Xаяа ч болов угаах, цэвэрлэх, хоол хийх г.м өдөр тутам хийдэг ажлыг нь магтаж бай, эсвэл зүгээр тэгсэнд ингэсэнд баярлалаа гээд хэлчихэд хангалттай ш дээ.
Гуйсан юмыг нь тэр болгон дор нь биелүүлж чадахгүй бол яг хэзээ хийнэ гэдгээ хэлээд харин хэлсэн амандаа хүрч бай. Тэгвэл эмэгтэй хүн үглээд байхгүй ш дээ.
Харин эрчүүд хэлсэн амандаа хүрээд, гуйсан зүйлийг чинь хийвэл магтаж байхаа мартаж болохгүй ш дээ, Эмэгтэйчүүдээ!
Үргэлжлэл бий.
Эмэгтэй хүн яагаад 00 явахдаа дор хаяж 2уулаа явдаг юм бол, яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг бол, яагаад юм л болохоор уйлаад унадаг юм бол...
эрчүүд яагаад дандаа өөрийнхөө зөв болгох гэдэг юм бол, яагаад 00-д суугаад морь харчихаж чаддаггүй юм бол, яагаад загасчилна гээд алга болчихдог юм бол, яагаад хувцасны шкафныхаа хаалгыг нээж өмнө нь зогчихоод миний тийм цамц, ийм оймс хааччихсын, алга байна гээд орилоод байдаг юм бол...
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1135 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-03-28 -
danke