2009-03-09
Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
Үргэлжлэл
Эмэгтэй хүн яагаад 00 явахдаа дор хаяж 2-уулаа явдаг юм бол....
Та нар бүгд л мэднэ дөө. Нэг газар олуулаа яръж хөөрөөд сууж байтал, эмэгтэйчүүд нь толгой дохиж, нүд ирмэлцэж байгаад л дор хаяж 2улаа босоод цүнхнүүдээ аваад яваад өгдөг. Ширээнд нэг ч эмэгтэй үлдэхгүй бүгд босоод алга болчих үе ч байдаг.
20 зууны дунд үеийг хүртэл татдаг устай 00 хэрэглэж эхлэхээс өмнө эмэгтэйчүүд гадаа гарч зайдуу орших 00руу явахдаа харанхуйгаас болж дандаа дор хаяж 2 уулаа ханьтай явдаг байж.Хэдийгээр одоо манай монголын хөдөөг эс тооцвол гадаа гараад байх хэрэггүй болсон ч эмэгтэйчүүд өнөөг хүртэл хоёр, гурвуулаа 00 явдаг дадлаа орхиогүй. Учир нь ариун цэврийн өрөө бол эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн будаг пудэрээ сэргээх биш, сүүлийн үеийн сонин хачин, хийсэн зүйл, амин хувийн чухал болоод нууцлаг зүйлээ яръж болох газар өөрөөр хэлбэл ариун цэврийн өрөө бол эмэгчүүдийн хувьд мэдээлэлийн халуун цэг, фронт юм., за тэгээд тэрхэн хооронд их юм амжуулна доо. Ямар уруулын будаг хуурайшуулдаггүй, ямар сормуусны будаг ус, нулимс даадаг гэх зэргийг бол эмэгтэйчүүд 00 өрөөнд найзуудаасаа олж мэдэж туршлага судална.
Тэгвэл та - Баагий, мань 00 орлоо, хамт явахуу? гэж байгаа эрчүүдийг харсан уу? Мэдээж үгүй байх, тэгж ч найдаж байна. Тэгвэл эрчүүд нэг их зоригтойдоо ганцаараа морь харахаар явдаггүй гэнэ. Гол учир нь хүн хэмээх амьтан өөрсдийгөө, мал адгууснаас салангад бодож эхлэхээс өмнө бусад адгуусийн эрэгчинтэй адил эрчүүд хаа нэгтээ өөрийн үнэрээ үлдээж ( жишээ нь нохой дандаа, мод, чулуун дээр сарьдаг шиг) ингэсэнээр бусад харийн эрэгчинд энэ миний ээмшил газар гэдгээ харуулж байгаa хэрэг. Тиймээс ч эрчүүд дандаа юу ч байхгүй монголын захгүй талд биш л бол аль болох хана, мод гэх зэргийг эхэлж хайдаг. Тийм ч учраас эрчүүд орчин үеийн 00-той мөртлөө суугаад морь харах их дургүй. Мэдээж энэ нь эмэгтэй хүнд бол үглэх бас нэгэн шалтгаан.Суугаад морь харахаар эр хүнээ биш болчих юм боддог эрчүүд ч байдаг юм байна лээ.
Миний хувьд үглэж дуулж байгаад эрчүүдийг сургаад авах нь, эрчүүдийг 00 орсоны дараа удаа бүр ардаас нь цэвэрлэж байснаас амар санагддаг.
Тиймээс ч 2 эрэгтэй дүүгээ багаас нь хэдэн жил үглэж байж сургаж авсан, одоо эхнэрүүд нь үглэхгүй болохоор буцаад эрэгчин заншилдаа орсон юм шиг байна лээ.
Миний хайран хөдөлмөр....
За тэгээд суугаад морь харахаар эр хүнээ байчих гээд байдаг залуучуудад: босоогоороо байх дуртай бол үсэргэсэн бүх газраа сайн цэвэрлээд гарч байгаарай.
Бүх эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс
Үргэлжлэл бий.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1045 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-03-13 -