Blessing Tara welcomes you!

2009-01-19

Деррик-н гэгээнд дурсгалд

Германы цуврал кино Деррикийг мэдэхгүй хүн ер нь дэлхий дээр бараг ховор байх.
Дандаа костюм пиджак, Rolex цагаар гоёсон english gentelman гэмээр мөрдөн байцаагч Деррик, (жинхэнэ нэр: Horst Tappert )саяхан 2008 оны 12 сарын 13-нд Германы Muenchen хотын нэгэн эмнэлэгт 85 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзлээ.



 

Horst Tappert эхнээсээ жүжигчний мэргэжлийг сонгосон юм бол биш. Тэрээр нягтлан бодогчийн мэргэжил эзэмжсэн бөгөөд цэргээс ирсэнийхээ дараа нэгэн театрт уг нь нягтлан бодогчоор ажил орсон нь түүнд урлагийн хаалгыг нээж өгсөн юм.
Түүнээс хойш тэрээр хэд хэдэн жүжиг болоод киноны дүрд тоглосон бөгөөд 1974-с 1994 он хүртэл Деррикийн 281 ангид тоглосон нь дэлхийн 100- аад оронд цацагдсанаар Деррик зөвхөн Европт төдийгүй дэлхийд танигдах жижигчдийн нэг болсон.
Тэрээр 1957 оноос хойш өөд болох хүртлээ өөрийн 3 дахь эхнэрийнхээ хамт амьдарч байсан бөгөөд өмнөх 2 эхнэрээсээ 3 хүүхэдтэй юм.

Тэгвэл Деррик киноны тухай хэдэн зүйл бичье гэж бодлоо.

Деррикийн эхний хэдэн ангиудад алуурчин хэн бэ гэдэг нь эхнээсээ тодорхой, Деррик харин тэр хэргийг яаж илруулж байгаа талаар харуулсан нь үзэгчдийн сонирхолыг тэгтлээ татахгүй байсан болохоор дараагийн ангиудыг хамгийн сүүлд Деррик алчуурчин хэн нь бэ гэдгийг олж байгаагаар хийх болсон байна. Энэ нь ч уг кино улам их алдартаи , амжилттай болгосон.
Цуврал 19 буюу "Үхсэн шувуу жиргэдэггүй" анги дээр нэг зэрэг 6 хүн нас барсан ( 3 нь буудуулсан, 1 хүчилд хордсон, 1 хутгалуулсан, 1 нь намагт живж ухсэн) нь бас үзэгчдийн саналыг аваагүйгээс 1 цувралд 3 дээш хүн нас барахгүйгээр тогтсон байна.
Хүүхэд нас барж байгаа нэг л анги байдаг.
Деррик бол кинон дээрээ ганц бие, хувийн орон сууцанд ганцаараа амьдардаг, нэг тийшээ орж юм уухдаа голдуу цэвэр ус юмуу, вино, маш ховор пиво захиалдаг, ажил дээрээ зөвхөн кафе уудагаар гардаг. Эхний хэдэн ангийг ул тооцвол тамхийг үзэн яддаг гэж хэлж болно.
Хамгийн сүүлийн цуврал дээр Деррик Europol ( European Police)-д шилжиж байгаагаар дуусдаг.




Деррик хамтрагч буюу Харридаа маш их баярлаж явдагаа хэлээд палтоныхоо захийг босгоод хүнгүй гудамжаар ганцаараа алахсаар алга болдог шиг, тэрээр хэзээ ч эргэн ирэхгүйгээр тэнгэрт халин одсон ч, Деррикийн олон сайн цуврал киноогоороо тэрээр хойч үеийнхэнд хэзээ ч мартагдахгүй, үргэлж дурсагдаж явах болно.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1533 удаа

Сэтгэгдлүүд

2009-02-26 -

Бичсэн: dadido
derrick amgalan noirsdoo. tsagdaagiin akdemiin shalgaltandeer angliar murdun baitsagchiig heleedeh gesen chin derrick gesen gedeg
. Шууд холбоос

2009-02-06 -

Бичсэн: Богиня
Сэтгэл зүрхэнд мөнхөрсөн Деррик амар амгалан нойрсох болтугай. Гэхдээ энэ хүний бүтээсэн дүр бүтээлцсэн сайхан кино нь бидэнд хэзээ ч мартагдахгүй учраас түүний бие нь амьдрахгүй ч алдар нь , бүтээл нь бидний ой тоонд үргэлж хамтдаа байх байхаа.
Миний хамгийн анхны үзсэн олон ангитай кино энэ байсан шүү.
. Шууд холбоос

2009-01-20 -

Бичсэн: xvv
Бадамлянхуа цэцэг дэлгэрэг (Ум ма ни бад ми хум гэдэг чинь ийм утгатай гэл үү?)

Бараг хүлээн хүлээн бодон бодон үздэг байж билээ. Гоё кино шүү...
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 20 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн