2009-09-19
Би Чамд Хайртай
За нэг хэсэг чинь 1985 оны “Би чамд хайртай” киноны үргэлжлэл “Би Чамд Хайртай-2” кино хийхдэх гэж байна, хийгдэж байна, хийгдчихлээ, 2009 оны 9 сарын 9нд нээлт нь боллоо гээд л шуугиад байсан. Олон кино нэгдэл, студи, production хамтарч ажилласан, томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байгаа байх. Ардын жүжигчин Б.Дамчаа агсан, МУГЖ З.Жарантав, С.Пүрэвмаа буюу Үрлээ, Н.Бадрал буюу Баяраа гээд баярламаар, дуучин Д.Болд , хошин шогын жүжигчин Амбий, гавьяат тамирчин З.Үйтүмэн гээд бас жоохон гайхмаар хүмүүс тоглосон гэсэн байх шүү. Дамчаа агсныг бага байхдаа аймаар муу хүн гэж бодож явдаг байж билэээ. Одоо бодоход голдуу эсрэг дүрд тоглодог ч гэсэн ямар мундаг хүн байсан юм бэ... Харин Баяраагийн дүрд тоглосон Н.Бадрал энэ кино хийгдсэний дараа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө (...Пүрэвмаа маань тийм сайн жүжигчин биш шүү дээ. Дэлгэр, Баяраа хоёрын дотор амьдарсан хүн юм....) гэж хэлсэн байх юм. Тухайн жүжигчний сайн мууг жүжигчин өөрөө биш, хамтран тоглогч нь ч биш уран бүтээлийг нь хүртэж байгаа ард түмэн, үзэгчид өөрсдөө шийддэг баймаар. Кино гарахын өмнө ингэж нэгнийгээ доош хийх маягтай зан гаргасан нь тэрний өөрийнх нь хэлсэнээр "давилуун зан"-г нь илтгэж байна даа.
За юутай ч энэ бол миний мэдэхээр монгол киноноос хамгийн их зар сурталчилгаа, маркетингийн тал дээр маш их анхаарал тавьж чадсан кино байх.. Миний хамгийн гайхсан зүйл бол Зөрлөг киног гарч дууссаны дараа хүмүүсийн санал бодол, сэтгэгдэл, унэлэлт дүгнэлт хаа сайгүй нийтлэгдээд, бичигдээд байсан. Харин “Би Чамд Хайртай-2” кино гараад 10 хонох гэж байхад тэр талаар хүмүүс нэг их бичихгүй байгаад гайхлаа. Юутай ч хэр болгон юм санаанд нь нийцдэггүй нэг найзаасаа асуусан чинь- Сүүлийн үед монгол кино үзээд Иш чааваас, миний хайран мөнгө гээд гардаг байсан бол, сая энэ киног үзээд жигтэйхэн уярсан гэсэн. Кинонд урьсан залуутайгаа дуртай дургүй явсан чинь гэв гэнэт киноны дараа нөгөө залуугаа өөр нүдээр хараад байна гэнэ шүү За юутай ч бас маркетинг сайн хийж байгаагын нэг жишээ болж энэ киногоо гадаадад сурч ажиллаж буй монголчууддаа хүртээл болгох юм гэсэн. Андаж байгаад очиж үзэх тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Энэ киног үзсэн хүмүүс байвал санал сэтгэгдэлээсээ хуваалцаарай. Харин киноны үйл явдлын талаар бичихийг хатуу хориглоно. Түрүүлээд мэдчихээр чинь үзэх сонирхол буурчихна шд.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1621 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-12-17 -