2009-02-16
Robinson Crusoe -н бодит түүх
"Саяынх юу байсан бэ?
Эзгүй аралаас галаар дохио өгөх шиг боллоо" хэмээн английн далайн дээрэмчдийн толгойлогч хэсэг хүмүүсээ зэвсэглэн тэр эзэнгүй аралруу илгээв.
Тэд буцаж ирэхдээ 2 сонирхолтой зүйлийг авчихрсан нь 1-р маш их хэмжээний хавч, 2-рт хүн, адгуус гэж ялгахад хэцүү харагдахаар нэгэн байсныг хожим Daniel Defoe өөрийн 1719 онд бичсэн романдаа Робинзон Крузо гэж нэрлэсэн юм.
Гэхдээ энэ Робинзон Крузо гэгч чухам хэн байсан бөгөөд түүний сонирхолтой амьдралийн жинхэнэ түүхээс энд бичье гэж бодлоо.
Та бидний сайн мэдэx Робинзон Крузо-н жинхэнэ нэр Alexander Selkirk юм.
Тэрээр угтаа Шотланд хүн бөгөөд нэгэн гуталчины 7 дахь хүү байжээ.
Та бидний номноос мэдэх Баасан бол яг үнэндээ зөвхөн романд л гардаг бөгөөд Alexander Selkirk нийтдээ 4 жил, 4 сар-г Чили улсаас 650 км хол оршдог " Mas a Tierra" хэмээх эзгүй арал дээр цор ганцаар өнгөрөөсөн юм. 1966 оноос энэ аралыг албан ёсоор "Robinson Crusoe" гэж нэрлэх болсон.
(Доорх видео-г заавал үзээрэй. Арлыг бvх талаас нь харуулсан байгаа.)
17 настайдаа далайн дээрэмчдийн завинд нэгдсэн тэрээр архичин, бас их зодоонч, балмад нэгэн байсан бөгөөд толгойлогч нь нэг удаагийн гар зөрөлтөөр ойролцоо байсан эзгүй арал дээр буулгаж орхисон байна. Түүнээс биш бидний зохиолоос мэдэх усан завь нь далайн шуурганд шивсэн юм үнэндээ тохиолдоогүй гэнэ. Тэрээр энэ арал дээр хаягдахдаа биедээ 1 хөнжил, 1 хутга, 1 сүх, 1 буу, 1 компас, 1 хоол хийх сав, жоохон тамхи, мөн Библитэй байсан гэдэг.
Арал дээрx эхний 8 сар түүний амьдралын хамгийн хэцүү үe байсан гэж тэрээр сүүлд ярьдаг байж. Сэтгэл санааны хүнд дарaмтанд орсон тэрээр арлын хамгийн өндөр цэгт гарч ойр хавиар завь, усан онгоц дайрч өнгөрөхийг харуулдан суудаг байж. Хааяа нэг зарим завь үзэгдэхэд тэрээр нөхөрүү дайсануу гэдгийг шийдэх болно.
Хоёр ч удаа эрэг дээр завь тулж ирсэн боловч тэдгээр нь испанууд байсан байна. Хэрэв тэдний гарт орох юм бол нэг бол шууд алуулна, үгүй бол тэдний боол болно гэдгийг тэрээр сайн мэддэг байв.
Хэсэг хугацааны дараа тэрээр арал дээр амьралаа цэгцэлж эхэлжээ. Тэрээр хэдийгээр энэ эзэнгүй арал дээр хашигдсан байсан хэдий ч хэзээ ч vзэж байгаагүй эрх чөлөөг мэдэрч эхэлсэн гэдэг.
Цаг агаарын хувьд зөөлөн, голдуу хуурай, янз бүрийн хортой болоод зэрлэг амьтад гээд байх зүйлгүй, ундны ус ундраад л, идэх юмны хувьд загас жараахай болон хавч, далайн нохой эргээр дүүрэн.
Олон төрлийн жимс жимсгэнэ, тэр бүү хэл перец-ний төрлийн хоол амтлагч ч ургадаг байв. "Надад харин давс л байхгүй хоол амтгүй болоод байсан" гэж Alexander Selkirk сүүлд аврагчиддаа гомдоллосон байна.
Гэхдээ тэрээр энэ арал дээр хөл тавьсан анхны хvн бол бас биш юм. Түүнээс өмнө испанууд ирж хэдэн ямаа, муур авчирч нутагшлуулсан бөгөөд мэдээж завинд "туулайчилж" явсан хархнууд бас энэ арал дээр олширсон байна.
Alexander Selkirk шөнө түүний хөлийг мэрэх дуртай хархнуудыг хол байлгах гэж муур гэршүүлж авав.
Ямаа элдэж барих түүний дуртай спортын нэг болсон гэнэ. Тэрээр нийтдээ 4 жил хагасын хугацаанд 500 гаруй ямаа идэж, арьсыг нь нэг төрлийн хувцас болгож хэрэглэж байв.
Selkirk 3 жил гаруй түүнийг олсон далайн дээрэмчидтэй далайгаар аялаж, дээрэмдэж яваад 1711 онд Англируу буцсан байна. Тэрээр pub-д сууж хоол унд авч өгсөн хүнд өөрийн түүхээ ярьж өгсөөр олны танил болов. Зоxиолч Defoe-тoи ч Pub-д танилцаж түүнд амьдралаа ярьж өгсөнөөр та бидний мэдэх Робинзон Крузо бичигдсэн юм.
"Би энэ хүний нийгмийг үзэн ядаж байна. Надад одоо 800 Pound байгаа ч, нэг ч pound-гvй байсан тэр арал дээрээ би илүү аз жаргалтай байсан" гэж Selkirk хэлдэг байж.
Tэрээр архи дарс ууж, зодоон цохион хийж, 2 эхнэрийн хооронд гүйж яваад удалгүй буцаад далайд гарч. Гэхдээ энэ удаа далайн дээрэмчин биш, Английн усан цэргийн ахмад болж явсан тэрээр 45 настайдаа 1721 оны 12 сарын 12-д Африкийн ойролцоо Yellow Fever ( уучлаарай монголоор энэ вирусний өвчинг юу гэдэг юм мэдэхгүй байна. шар халуун гэх юмуу?) тусаад нас барсан юм.
Түүний арал дээр байхдаа хөтөлж байсан өдрийн тэмдэглэл нас барсных нь дараа ерөөсөө олдоогүй өдийг хүржээ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 2169 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2018-05-29 -