2009-09-23
Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
Өчигдөр унтахынхаа өмнө "Танайд хоньё" нэвтрүүлгийн шинэ дугаар байхаар нь 40 Мин нойроо хасаад үзэхээр шийдлээ. Дээр үед Гамбууш гээд л сонин хэвлэлээр бичигдээд байдаг байсан болохоос яг хувь хүний хувьд ямар хүн байдаг юм мэдэхгүй болохоор их л сонирхон үзлээ. Гэхдээ энэ бичлэг маань Гамбуушын тухай биш харин Хорин тавын Xоосон толгойт Тэнгисийн тухай гэдгийг сануулья!
Нэвтрүүлэгч Тэнгисийг Гамбууш амьдардаг буудлынхаа ресторанд оройн хоолонд уриад, эхлээд өөрийнхөө тухай, өөрийн гэсэн үр хүүхэд гаргаж болохгүй болохоор асрамжийн газрын бүтэн өнчин хүүхдүүдэд жоохон ч болов сэтгэлийн дэм болж бүжгийн хамтлаг байгуулаад заагаад өгье, хувцасных нь материалыг гаргаад өгье, үнэгүй оёоод өгье гэж санал тавьж байснаа ярьж байсан. За энэ өгүүлбэрийг уншаад -Наад Гамбууш чинь тэр хүүхдүүдийг хүчиндчихнэ ш дээ ухааны юм бодож байгаа Тэнгистэй адилхан тэнэг хүмүүс байвал эхэлж википедиа орж Pedophilia -н тухай уншаад авчихаарай,,,, За тэгээд Тэнгист Гамбууш ХҮН гэдэг утгаараа чухал биш, Гамбуушийн секс их чухал байгаа бололтой -Гомо, лесби, манин яг ямар нь юм та? гээд шалгааж эхэллээ. Хэдий Гамбууш -Хүн бол хүн, хэн байх нь чухал биш гэж энэ талаар хариулах дургүй байгаагаа хэлсэн ч -Xариулчилдаа хариулчилдаа, Илэн далангуй ярилцаж байгаа юм чинь? Эрэгтэй бол биш тээ? Хүүхэд гаргаж болохгуй тээ? боломжгуй юу???гээд тэнэгтээд байцааж өгдөг юм даа.... Надад бүр сонин санагдаад, уур хүрч эхэлсэн. Xүн ямар нэгэн зүйлийн талаар ярих хүсэлгүй байгаагаа хэлэхэд тэр хүний шийдвэрийг бас хүндэтгэж үзэх ёстой биз дээ??? Гамбуушийг хүн биш гомо, лесби, манингийн аль нэг юм чинь гэж боддог бололтой........ Тэгээд дээшээ өрөөнд нь оронгуутаа - Клиентээ яаж сонгож олж байна??? гэх шиг... Хөөе тэр Тэнгис гуайд тэр ямар хамаа байнааа.??? Гамбууш удалгүй ширээний гэх шүлгийн ном гаргаж ирээд нэг шүлгийг өөрийнхөө ээжийг бурхан болсны дараа уншаад уйлж байснаа ярьж байсан чинь - Та ийм болсон гэдгэээ хэзээ яаж мэдсийн? гэж ахиж эргүүтээд.... Хор живээр хоолоо олж иддэг шар хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагч нарт ч ухамсар, ёс суртахуун гэж юм байдаг биз дээ? Огт бичиг үсэг мэдэхгүй хог дээр өссөн хүнд хүртэл хүнийг өрөвдөх сэтгэл гэж юм байдаг биз дээ? Тэр Тэнгист л лав алга... Анх Тэнгисийг "Танайд хоньё" нэвтрүүлэг хөтөлж эхлэхэд хүмүүс Алтантүрүүтэй харьцуулаад шүүмжлээд байхад нь энэ залууд chance олгоосой гэж бодож байсан. Одоо бодоход Алтантүрүү тэр траншейний хүмүүстэй нүхэнд хонож байхдаа тэр хүмүүсийг хүн гэдэг үүднээс нь хүндлээд харьцаад болоод байсан биз дээ... Тэр Тэнгисийн юм нь нэг босоод, нэг унжаад байсан юмуу хаашаа юм, Гамбуушийг нэг бол ТА гээл, нэг бол ЧИ гээд л.. орон гаран.. Тэгсэнээ өнөөх чинь бүүр хэтэрсэн - Бүдүүлэг санагдаж магадгүй шоо гэчжээ бас ...хоолойгоо зассанаа - Анх хэдэн насандаа бэлгийн харьцаанд орчихвоо ? гэдгийн.. Хөөе тэр Монголын үзэгчдэд Гамбуушийн хэд хүртэлээ онгон явсан ямар падлий байнаа айн??? Тэрэн дорвол өөрөө мэддэггүй байлаа гэхэд наад хүнээсээ ижил хүйстэний тухай ч бай, transvestite, манин өөр хэн ч байдаг юм асуугаад мэдээд аваач гэж бодож суулаа.... Харин Гамбууш өөрөө- Чи их буруу ойлголттой байгаам байна гэж байж жоохон тайлбарлаж өгсөн. Тэнгис яахав дээ тэнэгтээд - Өө би гадны нөлөөнөөс болоод байгаа гэж бодоод бгаашд гэх шиг... Хөөе хүмүүсээ!!! Та нар намайг бас зөв ойлгоорой гэж хүсье. Хэрэв Тэнгис эзгүй арал дээр ганцаараа өчнөөн жил өнгөөрчихөөд аврагдсан бол яая гэхэв... Сонсоогүй, дуулаагүй, мэдээгүй хүн байгаа биз... Ямар огт санамсаргүй Гамбууш гэж хүнтэй гудамжинд таараад байгаа биш.. Очьё барья гэж асуухаасаа өмнө хүн үнэхээр тэнэг биш бол жоохон мэдээлэл цуглуулах боломж бий биз дээ... Интернет байхад дэлхий нүдний өмнө нээлттэй байна ш дээ.. Ардчилсан энэ цаг үед, монголын нүүр царай болоод телевизийн нэвтрүүлэгч хийгээд явж байгаа хүн ийм мэдлэг ухамсар дорой байж болохуу? Гамбууш хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар бар-д юу хийж явдгийг ойлгодоггүй гээд ярьсан чинь өмнөөс нь - Болдоггүй юмуу ?? гэнээ... Эрүүгийн, замын, хэв журмын ...үгүй ядахдаа үгийн утгаар нь ялгаж чаддаг болоосой... За юм болгон хязгаартай гэж бодсон чинь эндүүрэл... Унтаж байхад нь нууцаар зураг аваад байгаам даа... Тэнгис өөрөө тушаасан юмуу, тэр cameraman бас нэг тэнэг юм байсан юмуу мэдэхгүй.....Зөвхөн хүн доромжилсон ч биш, хүний эрхэнд хууль бусаар хандсан хэрэг болсон. Шүүхэд өгвөл таарна....Гамбууш чинь харин хамаагүй харьцааны соёлтой юм байна лээ... Хүн тэгж харьцаж байхад өглөө нь найрсаг үдээд л явуулж байсан...
Харин би уурандаа унтаж чадахгүй, өглөө нь нойр хүрээд Тэнгисийг хараан байж ажилдаа явсандаа....
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1834 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2011-10-22 -
Германаас бичсэн сэтгэгдлээс чинь дамжиж энд хүрэв