2009-03-13
Зөгий vзэж харсан хүн байнa уу?
Нээрээн биднийг бага байхад, зөгий нэлээд их үзэгддэг байсан, одоо бүүр алга болжээ гэж та бодож байсан уу? Эсвэл хаа сайгүй өнгө өнгийн цэцэг алагласан хивсэн дунд цэцэг түүж, эрвээхэй хөөж явсан бага насаа эргэн дурс даа.
Oдоо манай монголд тэр гоё цэцгүүд ч ургахаа больж, хаа сайгүй царцаанаас их юмгүй, суурин газрын ойр орчим зэрлэгээр дүүрэн болсоныг та ажигласан уу?
Тэгвэл тэр үзэсгэлэнт цэцгийн тоосыг зөөж байдаг ажилсаг зөгийнүүд хааччихав?
"Хэрэв зөгий гээч амьтан юу ч үгүй устаж алга болбол хүн төрлөхтөн 4 жил л амьдарч чадна.
Зөгий үгүй болбол, ургамал ногоо ч үгүй, ан aмьтан ч үгүй, тэгэхээр хүн төрлөхтөн ч үгүй" гэж Albert Einstein хэлсэн байдаг. Одоогийн шинжлэх ухааны үзэж байгаагаар бол 4 жил гэдэг арай хурдан. Гэхдээ зөгийгүй бол бид бүхэн хоол хүнсний гачигдалд орж, дэлхий элсэн цөлд нэрвэгдэнэ гэдэгт тэд санаа нэгтэй байгаа.
АНУ-д сүүлийн нэг жилд л гэхэд сая сая зөгийнүүд үүрээ орхиод хаа нэгтээ алга болцгоочихож. Зөвхөн АНУ баруун хэсгийн муж улсуудын зөгийний 60%, зүүн болоод Теxас-н зөгийний 70%, мөн Испани, Польш, Герман улсууд зөгий богино хугацаанд олноороо устан алга болж байгаа талаар аюул зарлаад, дахин нутагшуулах, олшруулах арга хэмжээ авч байна. Зөгий алах хуулиар хориотой, xэрэв цонхоны ойр хавьд зөгий үүрлэсэн бол зүгээр аваад хаячихаж болохгүй, маш өндөр торгуултай байдаг. Гэтэл монгол улсад зөгий хэмээх зүйл улаан номонд орохоор ховордоод байхад энэ тухай санаа зовсон, арга хэмжээ авч байгаа зүйл байдаг юмуу бүү мэд. Ямар ч гэсэн net-р хайгаад балт зөгийний тухай хоёр гурван бичлэг байхаас зэрлэг зөгийний тухай юу ч олсонгүй. Герман болоод english дээр "зөгий алга болох" гээд өгөхөөр засгийн газар, судалгаа шинжилгээний газрууд болоод хувь хүмүүсийн бичсэн маш их зүйл гарч ирнэ. Би улс төр, яам, нам энэ тэрийн тухай огт сонирхдоггүй. Гэхдээ л ажиглаад байхад монголын Байгаль орчны яам модны болоод ангын зөвшөөрөл тараадаг ажилтай л юм шиг санагдах юм.
Дээр зурагтаар нэг нэвтрүүлэг үзлээ. Хятадын засгийн газар элсэн цөлийг өмнөд хэсэгрүүгээ орохоос хамгаалж өвөр монголын өмнөд хэсгээр өчнөөн мод тарьж эхэлсэн. Элсэн дунд мод ургадаг л юм байна лээ. Гэтэл монгол Улаанбаатарын төв гудамжиндаа мод тарьчихаж чадахгүй. Xараад байхнээ жил болгон л "Хот тохьжуулахад" гээд өчнөөн мөнгө зарах юм. Шинэ мод тарьчихаад услахгүй бол яаж ургах вэ дээ. Ургаж байгаа мод нь аль социализмийн үед тарьсан хэдэн мод л байх шив дээ.
За тэгээд зөгий алга болоод буцааж үржүүлэх арга хэмжээ авахгүй байгаа нь манай мундагууд нэг арга сэдчээд байгаа юм боловуу гэж бас бодлоо. Монгол ажилгүйчүүдээр дүүрэн юм чинь энэ тоог бууруулах гэж ажилгүй бүх хүндээ шилэнд хийсэн ургамлын тоосонцор, бийртэй гарт нь бариулаад л, нөгөөдүүл нь ажилсаг зөгий болж нэг цэцгээс нөгөө цэцэг руу дүүлээд байвал бас болох ч юмуу?
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 3038 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2017-08-09 -