Blessing Tara welcomes you!

2009-09-23

Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!

Ангилал: хүмүүс
Өчигдөр унтахынхаа өмнө "Танайд хоньё" нэвтрүүлгийн шинэ дугаар байхаар нь 40 Мин нойроо хасаад үзэхээр шийдлээ. Дээр үед Гамбууш гээд л сонин хэвлэлээр бичигдээд байдаг байсан болохоос яг хувь хүний хувьд ямар хүн байдаг юм мэдэхгүй болохоор их л сонирхон үзлээ. 
Гэхдээ энэ бичлэг маань  Гамбуушын тухай биш харин Хорин тавын Xоосон толгойт Тэнгисийн тухай гэдгийг сануулья!

Нэвтрүүлэгч Тэнгисийг Гамбууш амьдардаг буудлынхаа  ресторанд  оройн хоолонд уриад, эхлээд өөрийнхөө тухай, өөрийн гэсэн үр хүүхэд гаргаж болохгүй болохоор асрамжийн газрын  бүтэн өнчин хүүхдүүдэд  жоохон ч болов сэтгэлийн дэм болж бүжгийн хамтлаг байгуулаад заагаад өгье, хувцасных нь материалыг гаргаад өгье, үнэгүй оёоод өгье гэж санал тавьж байснаа ярьж байсан.
За энэ өгүүлбэрийг уншаад -Наад Гамбууш чинь тэр хүүхдүүдийг хүчиндчихнэ ш дээ ухааны юм бодож байгаа Тэнгистэй адилхан тэнэг хүмүүс байвал эхэлж википедиа орж Pedophilia -н тухай уншаад авчихаарай,,,,
За тэгээд Тэнгист Гамбууш ХҮН гэдэг утгаараа чухал биш, Гамбуушийн секс их чухал байгаа бололтой -Гомо, лесби, манин яг ямар нь юм та?  гээд шалгааж эхэллээ. Хэдий Гамбууш -Хүн бол хүн, хэн байх нь чухал биш гэж энэ талаар хариулах дургүй байгаагаа хэлсэн ч -Xариулчилдаа хариулчилдаа, Илэн далангуй ярилцаж байгаа юм чинь? Эрэгтэй бол биш тээ? Хүүхэд гаргаж болохгуй тээ? боломжгуй юу???гээд тэнэгтээд байцааж өгдөг юм даа....
Надад бүр сонин санагдаад, уур хүрч эхэлсэн. Xүн ямар нэгэн зүйлийн талаар ярих хүсэлгүй байгаагаа  хэлэхэд тэр хүний шийдвэрийг бас хүндэтгэж үзэх ёстой биз дээ??? Гамбуушийг хүн биш гомо, лесби, манингийн аль нэг юм чинь гэж боддог бололтой........ Тэгээд дээшээ өрөөнд нь оронгуутаа - Клиентээ яаж сонгож олж байна??? гэх шиг... Хөөе тэр Тэнгис гуайд тэр ямар хамаа байнааа.???
Гамбууш удалгүй ширээний гэх шүлгийн ном гаргаж ирээд нэг шүлгийг өөрийнхөө ээжийг бурхан болсны дараа уншаад уйлж байснаа ярьж байсан чинь - Та ийм болсон гэдгэээ хэзээ яаж мэдсийн? гэж ахиж эргүүтээд....
Хор живээр хоолоо олж иддэг шар хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагч нарт ч ухамсар, ёс суртахуун гэж юм байдаг биз дээ? Огт бичиг үсэг мэдэхгүй хог дээр өссөн хүнд хүртэл хүнийг өрөвдөх сэтгэл гэж юм байдаг биз дээ?  Тэр Тэнгист л лав алга...
Анх Тэнгисийг "Танайд хоньё" нэвтрүүлэг хөтөлж эхлэхэд хүмүүс Алтантүрүүтэй харьцуулаад шүүмжлээд байхад нь энэ залууд chance олгоосой гэж бодож байсан. Одоо бодоход Алтантүрүү тэр траншейний хүмүүстэй нүхэнд хонож байхдаа тэр хүмүүсийг хүн гэдэг үүднээс нь хүндлээд харьцаад болоод байсан биз дээ...
Тэр Тэнгисийн юм нь нэг босоод, нэг унжаад байсан юмуу хаашаа юм, Гамбуушийг нэг бол ТА гээл, нэг бол ЧИ гээд л.. орон гаран..
Тэгсэнээ өнөөх чинь бүүр хэтэрсэн - Бүдүүлэг санагдаж магадгүй шоо гэчжээ бас ...хоолойгоо зассанаа - Анх хэдэн насандаа бэлгийн харьцаанд орчихвоо ? гэдгийн..
Хөөе тэр Монголын үзэгчдэд Гамбуушийн хэд хүртэлээ онгон явсан ямар падлий байнаа айн??? Тэрэн дорвол өөрөө мэддэггүй байлаа  гэхэд наад хүнээсээ ижил хүйстэний тухай ч бай, transvestite, манин өөр  хэн ч  байдаг юм асуугаад мэдээд аваач гэж бодож суулаа....
Харин Гамбууш өөрөө- Чи их буруу ойлголттой байгаам байна гэж байж жоохон тайлбарлаж өгсөн.
Тэнгис яахав дээ тэнэгтээд - Өө би гадны нөлөөнөөс болоод байгаа гэж бодоод бгаашд гэх шиг...
Хөөе хүмүүсээ!!! Та нар намайг бас зөв ойлгоорой гэж хүсье. Хэрэв Тэнгис эзгүй арал дээр ганцаараа өчнөөн жил өнгөөрчихөөд аврагдсан бол яая гэхэв... Сонсоогүй, дуулаагүй, мэдээгүй хүн байгаа биз...
Ямар огт санамсаргүй Гамбууш гэж хүнтэй гудамжинд таараад байгаа биш.. Очьё барья гэж асуухаасаа өмнө хүн үнэхээр тэнэг биш бол  жоохон мэдээлэл цуглуулах боломж бий биз дээ... Интернет байхад дэлхий нүдний өмнө нээлттэй байна ш дээ.. Ардчилсан энэ цаг үед, монголын нүүр царай болоод телевизийн нэвтрүүлэгч хийгээд явж байгаа хүн ийм мэдлэг ухамсар дорой байж болохуу? Гамбууш хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар бар-д юу хийж явдгийг ойлгодоггүй гээд ярьсан чинь өмнөөс нь - Болдоггүй юмуу ?? гэнээ... Эрүүгийн, замын, хэв журмын ...үгүй ядахдаа үгийн утгаар нь ялгаж чаддаг болоосой...
За юм болгон хязгаартай гэж бодсон чинь эндүүрэл... Унтаж байхад нь нууцаар зураг аваад байгаам даа...
Тэнгис өөрөө тушаасан юмуу, тэр cameraman бас нэг тэнэг юм байсан юмуу мэдэхгүй.....Зөвхөн хүн доромжилсон ч биш, хүний эрхэнд хууль бусаар хандсан хэрэг болсон. Шүүхэд өгвөл таарна....Гамбууш чинь харин хамаагүй харьцааны соёлтой юм байна лээ... Хүн тэгж харьцаж байхад өглөө нь найрсаг үдээд л явуулж байсан...

Харин би уурандаа унтаж чадахгүй, өглөө нь нойр хүрээд Тэнгисийг хараан байж ажилдаа явсандаа....


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1818 удаа

Сэтгэгдлүүд

2011-10-22 -

Бичсэн: g84
чиний блогоос гарахгүй өдрийг өнгөрөөж байна энд эгшиглэж байгаа дууны сонголт яг би өөрөө өөртөө хэзээ нэг цагт хийсэн юм шиг л сэтгэлд нийцтэй юм... харин цөөхөн нийтлэл уншлаа...
Германаас бичсэн сэтгэгдлээс чинь дамжиж энд хүрэв
. Шууд холбоос

2010-04-19 -

Бичсэн: Zurai
Харин тиймээ. Тэр нэвтрүүлгийг үзээд үнэхээр уур хүрч байсан шүү тэр үед, энэ яаамар тэнэг амьтан бэ гээл. Тэр одоо хүн унтаж байхад нь хүртэл авсан зургийг нь ээ. Хүн тэгээд ээжийнхээ тухай ярьж байхад өөдөөс нь юу асуугаад байгаан. Доромжлоод байгаамуу хайшааийн. Тийм балиар бүдүүлэг. director-н хэлдгээр ёстой гаж амьтан. Ерөөсөө л хувь хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн. Энэ бичлэгийг уншаад ахиад үзцэн юм шиг, бүр уур хүрээд явчлаа
. Шууд холбоос

2009-10-30 -

Бичсэн: dadido
hoosh yagaad blogoo bichihgui bna aa
. Шууд холбоос

2009-10-10 -

Бичсэн: Арслантай авдар (зочин)
Хахахааа. Нээрэн тиймэрхүү санагдаад байсан шүү алга ташилт
. Шууд холбоос

2009-10-08 -

Бичсэн: saran (зочин)
ganbuush uneheer coeltoi yariaatai caihan hun bna.ter hunii jmar turuh ni hamaagui gol ni hun chanar biyee abch baigaa baidal buh zuil ni minii huvid nileen taalagdlaa.Zubch canaa boldoltoi bolobcon hun bnaaa.Zoblon uzeegui ter jm medehgui zaluug hen tiish ni jbuulj hunii erh ruu hamaagui shagaigaatah gecen jm be.UUriiguu nebtruulegch mundag hun gej bodood baigaa jm baih daa.Curah jm ih bnaaa chamd
. Шууд холбоос

2009-09-28 -

Бичсэн: dao
паах хүү таоёр хаана уулзах гэж байгаан надыг уулзалтандаа урьчилдаа ярзайтал инээх
. Шууд холбоос

2009-09-28 -

Бичсэн: zulsar
anh bi Orloo deerees ene bichlegiig unshaad daraa ni nevtruulegiig uzej ehleh uedee bie baij chadahgui uur hurch ehelsen hun bur uuriin gesen turulhiin zan aranshintai baidag harin bi gedeg hun dutagdliin hajuugaar duugui ungurch chaddaggui uchraas heleh gesen ugee helj sanaa amardag, harin Blessing Tara -n ene bichlegiig unshaad Tara-r baharhsan uneniig shudargaar tod tomruun heleh ugee tsegtstei bichij humuust mash sain oilguulj chadsan, harin bi uurandaa haraaliin muu ,muuhai ugiig hamaagui hereglej ,helj chaddag eniigee meddeg ch hayaj chaddaggui ee...uhaalag zaluus ih boljee ter saihan zaluusaar baharhaj suuna ,ted eh orondoo ergej ochood ihiig hiine gedegt itgenem , minii huvid ene saihan zaluustai uuriiguu haritsuulahaas ichij bna ,erdem surah nas mini oroitoj dee , zarimdaa bi boddog yum zaluu bsan ch boloosoi surah yumsan ............
. Шууд холбоос

2009-09-28 -

Бичсэн: xvv
ярзайтал инээх гомдсоон гомдсон not talking
. Шууд холбоос

2009-09-28 -

Бичсэн: Blessing Tara
ээ XVV -г ганцааранг нь орхичихсон байна шд. за тэгээд тусдаа уулзъя за? тэр болтол битгий гомдчихоорой!
. Шууд холбоос

2009-09-28 -

Бичсэн: Blessing Tara
@ Зулсар
Харин тиймээ, Гамбууш их цайлган санaгдсан. "Би ч болох болохгүй юм зөндөө л ярьсан байх" гэж хэлээд хэдийгээр өөрөө хариулахгүй байх хүсэлтэй байсан ч тэр Тэнгисийг шалаад байхаар үгүй гэж тэр бүр хэлж чадахгүй... Бусад хүмүүс өшиглөөд л гаргах байсан болуу?

@orbinzoon
Гамбууш чинь Улаан сарнайн багш байсан юмуу? Тэгвэл ч бүжиг багшлах дээр ч их чадвартай юм байна даа.

@USA-с бичсэн зочинд.
Тэнгис ч одоо Танайд хонъё хөтлөх нүүргүй болоо биз дээ...
Гэхдээ залуу хүний амьдралын зам урт..Одоо толгойгоо жоохон цэнэглэдэг байж гэж үсээ зулгаан суугаа байлгүй дээ. Тэгж л найдаж байна шд

@Гэрэлээ
Мэдээж Тэнгисээр бүх монголын сэтгүүлчдийг хэмжиж болохгүй.. Золжаргал,талийгаач Жаргалсайхан 2 г би их хүндэлдэг.
Өөр миний мэдэхгүй зөндөө сайн шинэ сэтгүүлчид гарч ирсэн биз дээ..
Тэнгис энэ алдаагаараа бас зарим нэг сэтгүүлч, сурвалжлагч нарт жоохон шок өгч, өөрийнхөө алхамыг илүү нухацтай бодоход хүргэсэн ч байж магад..

@Melody
Харин тиймээ, Тэнгис үнэхээр огт мэдээлэл дутмаг очсон ч гэсэн, жоохон хүн чанартай, хүнийг хүндэтгэж чаддаг байсан бол энэ нэвтрүүлэг арай ийм их шүүмжид өртөхгүй байсан боловуу?
news.mn дээр (гэхдээ muguidurs энэ бичлэгийг маань өөрийн бичлэг болгоод оруулчихсан байсан) 250-с илүү сэтгэгдэл (шүүмжлэл) бичигдээд байхад тв25 дув дуугүй, харин ч өөрийн site дээрх хүмүүсийн сэтгэгдэлүүдийг устгаад байгаа нь өрөвдөлтэй..
. Шууд холбоос

2009-09-27 -

Бичсэн: Melody
Йо їнэхээр хэлэх ч їг алга, Тэнгис гэдэг тэр нэг новшоос болоод монголын телевизїїдийг їзэх ямарч сонирхолгїй болсон. Хїн чанараа уландаа гишгэсэн заваан залуу ууртай
. Шууд холбоос

2009-09-27 -

Бичсэн: gereltuya
Тиймээ тэр нэвтрүүлгийн үзээд үнэхээр дургүй хүрсэн. Би аминдаа сэтгүүлч болох гэж зүдэж яваа амьтан. Харин тэр сэтгүүлч гэдэг нэрийг зүүчихээд эргүүтээд байгаа Тэнгисийг хараад өрөвдөх шиг, өшиглөөд унагаачихмаар ч юм шиг санагдсан. Нэг найз маань би үнэнээ хэлэхэд Тэнгисээс болж мэргэжлээсээ ичиж байна гэж хүртэл хэлсэн. Мэргэжлийн ёс зүй, бүүр байг гэхэд хүн чанар гээч зүйл тэрэнд хумсын чинээ ч алга. Би урд нь шар гэгддэг сонинд ажиллаж байхдаа Гамбууштай уулзаж л байсан. Биеэ сайхан авч явдаг, яриа хөөрөө сайтай дажгүй л хүн шд.
. Шууд холбоос

2009-09-27 -

Бичсэн: USA
Mash sain bichsen baina. Bi oortei chini sanal 1 baina. Survaljlagch hun gehed mash beltgel muutai bas hariltsaanii soyol ih dutmag bailaa. Oshoo tolgoigoo tsenegleh heregtei yum baina aa. Ter hun ooriigoo taniltsuulah geed zurag soningoo avchiraad uzuuleh gehleer zovhon sex utgatai asuult asuugaad baihiin. Hentei uulzah gej baigaagaa medej baij hiih ajilaa urdchilj beltgej bai Tengisee. Hunii emzeg asuudliig yarih gej baij iim beltgel muutai ochih ch gej dee.Mon eejiigee yarij baihad chini urdaas ni asuuj baigaa asuult chini ih buduuleg bailaa. Amjilt tolgoindoo oshoo ihiig hiigeerei!!!!!!!!!!!!!!!!!
. Шууд холбоос

2009-09-27 -

Бичсэн: orbinzoon (зочин)
Mongoliin shar hevleliin setguulchdiin niitleg dur turh boloh iimerhuu setguulchintser TV-d bas shurgalsan baigaag uzej dur gutlaa.

Ganbuush guaig bi huuhed baihaasaa sain medne.
Selbe pioneriin zusland namaig 89-90 ond amarch baihad manai bulgiin bagsh baisniig bi todhon sanaj baina. Gaihaltai sain bujgiin bagsh baisansan. Huuhded mash sain zuulun handdag. Eregtei huvtsaslasan murtluu neg tiim zuulun emegtei bagshiin shinjtei hun baisan. Tuhain uyed yamar manin ene ter gej medeh bish.

Zuslangiin hemjeend bolson bujgiin temtseend manaihaas 6 hos beldej orood bagaaraa turuulj baisniig sanadag yum. Bi tegehed tednii neg hosod n bujiglesen. Ta nar boddoo. Yurduu 4 honog beldej orood, amidraldaa bujigiin temtseend oroh n buu hel bujglej ch uzeegui mani metiig bujigluulj surgaad turuuluulchij chadsan tiim l chadvartai bagsh baijdee.

Hervee humuus sanaj baigaa bol 90-eed onii uyed ihed aldarshij Ulsiin hemjeenii bujgiin temtseend turuuldeg baisan Ulaan sarnai bujgiin hamtlagiin bagsh n Gambuush guai shuu dee.

Hojim n shar sonin hevlel deer ene heden balai setguulch naraas bolood eree tseergui balai yariltslaguud hevlegddeg bolchihson yum.

Ug n hun n uneheer sain hun yum shuu.
. Шууд холбоос

2009-09-27 -

Бичсэн: xvv
@Жигүүрт ТВ-ийн ажилтны хажууд буруу юм ярьчихаж хэлээ гаргах Сайн сурвалжлагч, сайн ТВ-үүд зөндөө бий.
25-ынхан ер нь их соёлгүй. Тэр хавийнх нь барнууд хүртэл анддаггүй гэж байна лээ, бараг дандаа хүнд гарууд байдаг гэж нэг найз ярьж байна. Би ч юугаа мэдэхэв.. Би ч ер нь бараг ТВ үзэж амждаггүй блогддог хүн хэхэ
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 3 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн