2009-01-15
Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
Та бидний кинон дээр үздэг, үсэндээ өд зоосон, морьтон Индианчуудын өнөөгийн хувь заяны тухай бичмээр санагдаад..
Индианчууд буюу унаган Америкчуудын дийлэнх хэсэг дэлхийн мөсөн цагийн үед төв Азийн нутгаас ( жишээ нь : Монгол) одоогийнBeringia-р дамжиж Хойд Амеркид ирж суурьшсан гэж үздэг. Колумбус Америк тивийг нээсээн тэр үеээс хойш Индиан үндэстэн мөхөх суурь тавигдсан гэж үзэж болно. Английн колончлолын үеээс эхлэн Индианчуудыг Христийн шашинд оруулах болон, хүчээр газар нутгаас нь хөөн зайлуулах ажиллагаа, цус урссан дайн нөмөрч эхэлсэн юм. Та нар Kevin Costner н толгосон Dances with Wolves мэднэ биз дээ.
Голдуу Индианчуудыг зэрлэг бүдүүлэг, харгис хэрцгий гэсэн ухуулалтын кино их гардаг байснаас, Dances with Wolves үнэн байдлыг харуулсан цөөн хэдэн Hollywood-n буюу Америк киноны нэг. Хэдийгээр Хойд Америкд Индианчууд өөрийн гэсэн тодорхой газар нутагтай, хэл соёлоо хадгалаж үлдэнэ гэсэн 2 талын гэрээ хийгдэж байсан ч цагаан арьстанууд хэлсэн амандаа хүрэхгүй,1924 оноос Индианчуудыг хүчээр Нэгдсэн улсын иргэнд оруулсан байгаа. 20-р зууны эхэн үе гэхэд Индианчууд устан сөнөж байгаа үндэстний нэгэнд орсон.Одоогоор АНУ-д ойролцоогоор 1 сая Индианууд амьдардаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн ихэнх нь 260 Индианы резервацид амьдардаг боловч, тэнд хийгээд байх ажил , сургууль соёл, эрүүл мэнд гэх мэт гол зүйлүүд дутагдаж байгаагаас, ажилгүй, архи тамхинд нэрвэгдсэн индианы дур зураг, бидний киноноос мэдэx Индианчуудаар солигдсон нь эмгэнэлтэй.
Бага байхдаа индианчуудын эмгэнэлт энэ хувь заяaг мэдэхгүй, том болохоороо индиан омог дээр очиж, урцанд хонож, үсэндээ өд зүүгээд, морь унаж давхиад, омгийн ахлагчтай нь нөхөрлөлийн тамхи ( peace pipe) татна гэж мөрөөддөг байсан минь хэзээ ч биелэгдэхгүй, хүүхэд настай минь замхран одсон нь харамсалтай.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 3046 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2015-10-25 -