2009-01-15
Дарь эхийн тухай
Blog-oo юу гэж нэрлэхээ мэдэхгүй бодлогошироод сууж байснаа, дэргэдээ байсан дарь эхийг хараад ингэж нэрлэе гэж бодоод. Нэгэнт блогтоо ийм нэр өгсөнөөс хойш Дарь эх, дарь бурхан гээд монголчууд бид их ярьдаг ч чухам ямар туухтэй, учир утгатай юм бэ гэдгийг мэдэхээр хичээж нэт-с олж уншсан зүйлээсээ tа нарт хүргэж байна.
Дарь эх (төвд хэлээр: Дулмаа) нь үгчилж орчуулбал Аврагч эх гэсэн утгатай бөгөөд Бурхан багш хун амьтний шаналж байгааг хараад уйлахад түүний нулимснаас үүссэн гэсэн домог байдаг. Тэр утгаараа Дарь эх бурхан энэрэнгүй сэтгэл, энэрэнгүй зүйлийг төлөөлдөг. Цагаан, улаан, ногоон, цэнхэр, шар Дарь эхээс гадна нь солонгийн долоон өнгөтэй 21 дарь эх бас байдаг юм.
1. Эрхэнд хураагч Дарь-Эх
* Эрмэш сэтгэлийг номхотгох
* Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
* Төөрөг заяаг тэгшитгэх
* Төрийн жаягийг төвшитгөх
* Эрхэнд хураагч Дарь-Эхийн
* Эрдэм чадалд сөхрөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Хэрэ даду баша гүрү сухай
2. Ад омруулагч Дарь-Эх
* Зургаан сүв, таван цулд
* Зовлон хурж, өвчин адлах
* Шаналлын түмэн барцдыг
* Шидэт тарниар илааршуулагч
* Ад омруулагч Дарь-Эхийн
* Агуу хүчинд бишрэн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бавам шамбам гүрү сухай
3. Төгс эдлэл дэлгэрүүлэгч Дарь-Эх
* Төрсөн биенд буян хурж
* Түмний үйлсэд гачаал багасч
* Буурал хорвоон бумба бялхаж
* Буцлах оргилох номдол сарних
* Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
* Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарваАюу бунаяа бишдэм гүрү сухай
4. Нас арвитгагч Дарь-Эх
* Дотор сэтгэл ариусч
* Дорой үзэл үгүйсч
* Удаан жаргах мөр цохих
* Удам сайжрах үйл бүтэх
* Нас арвитгагч Дарь-Эхэд
* Н аминчлан байж мөргөе
Ум дари ду дари дүри сарва Аюу зана бушдэм гүрү сухай
5. Сэтгэл булаагч Дарь-Эх
* Арга билгийн алаг мэлмий
* Аз тавилант үнэнч хайр
* Агуу сайхны эрхэм чанар
* Асар тэнгэрийн алтан заадас
* Сэтгэл булаагч Дарь-Эх таны
* Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жигиму агар хаяа хэрэ сухай
6. Буд нар, сарыг согтуулагч Дарь-Эх
* Есөн гариг эргэн гийх
* Ер бусаар элбэн таалах
* Ёрын муу илчинд эгдүүцэх
* Ертөнцийн одны гүйдэлд суух
* Буд нар, сарыг согтуулагч
* Бу мба Дарь-Эхэд сөгдөн мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бигана шадум уза даяа сухай
7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь-Эх
* Муу зүгийн лай татах
* Мул гуу бодлын гай хурах
* Санаанд оромгүй зан гаргах
* Салга заяаны бузар үүрлэх
* Хорлол зүхлийг далдлан дарагч
* Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бияа аври мияа пад сухай
8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь-Эх
* Нө хрийн итгэлийг уланд гишгэх
* Нарийн нууцыг уудлан шинших
* Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
* Найман зүгтэй гасланг таригч
* Шимнус дайсныг даран сөнөөгч
* Шагжмун Дарь-Эхэд даатган мөргөе
Ум дари ду дари дүри жигимала омуга маряа пад сухай
9. Аюулаас аврагч Дарь-Эх
* Гал усны аюулт гаслан
* Ган зудны амаргүй зовлон
* Өр зүрх шархлаан тамлах
* Өвчин эмгэг зайлуулж өгөх
* Аюулаас аврагч Дарь-Эх таны
* Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари ду дари дүри жигимала Нодва сарва рагча сухай
10. Чөтгөр эрхэнд оруулан хураагч Дарь-Эх
* Муу зүги йн аливаа тотгор
* Мунхаг зангийн албин гачаал
* Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
* Хүсэл хяслын нягуурт баярлагч
* Чөтгөр эрхэнд оруулан хураагч
* Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Мара бара мадама хум пад сухай
11. Үгээгүй хоосныг үтэр арилгагч Дарь-Эх
* Өдөр бүр амны хишиг дэлгэрч
* Өглөгийн цагаан буян хураах
* Үлэмж тансаг орчлонг амраах
* Үйлийн сайн үйлс үерлүүлэх
* Үгээгүй хоосныг үтэр арилгагч
* Үнээн биш рэлт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Басу дари сухай
12. Өлзий хутгийг бадруулагч Дарь-Эх
* Дээд тэнгэрт залрагч
* Хүмүүн заяаг тэгшлэх
* Дээвэр цагаан гэрийн
* Хүйс голомтыг асаалцах
* Өлзийн хутгийг бадруулагч
* Өр зөөлөн Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри Ум доном дүди сухай
13. Сахин хамгаалагч Дарь-Эх
* Туурга тусгаар орны
* Туг сүлдийг бадрааж
* Аюул гасланг зайлуулан
* Аливаа сайныг дээдлэгч
* Сахин хамгаалагч Дарь-Эхийн
* Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари ду дари дүри Адина багчим гүрү сухай
14. Тотгор дарагч Дарь-Эх
* Сав шим ертөнцийн
* Саад буртгийг арилгах
* Сайн үйлст торох лайг
* Самбай болтол сэмлэх
* Тотгор дарагч Дарь-Эхийн
* Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари ду дари дүри базар Маха бахаеэ босом гүрү сухай
15. Хилэнц омруулагч Дарь-Эх
* Алтан амь таслах
* Адгуус мэт хурьцах
* Худал хэлж хуурах
* Хулгай хийж шулах
* Хилэнц омруулагч Дарь-Эхийн
* Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Бодом бараша жанаеэ сухай
16. Билэг хийгээд тарни арвитгагч Дарь-Эх
* Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
* Замбуулин хорвоон гасланг хөөх
* Зургаадай таягаа тулан зүтгэх
* Зуун живаагаар маань шивших
* Билэг хийгээд тарни арвитгагч
* Билгүүн номт Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри дарма Баранза барби ба ри шадаеэ сухай
17. Dайсан хийгээд хулгай дарагч Дарь-Эх
* Үзэл зөрж зэвсэг барих
* Үтэр түргэн олзод шунах
* Илүү харж нуувар авах
* Итгэл алдаж нууц дэлгэх
* Дайсан хийгээд хулгай дарагч
* Дарь-Эх таны увидаст мөргөе
Ум дари ду дари дүри Сарва зоро домдани сухай
18. Лус савдгийн хорыг арилгагч Дарь-Эх
* Уул усаа үл баясгах
* Ураг төрлөө үл хайрлах
* Ургаа бүхнээ үтэр устгах
* Улигт муу зуршлаар сажих
* Лус савдгийн хорыг арилгагч
* Лусын дагина Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Нага шимдом гүрү сухай
19. Муу зүүд, хэрүүлийг арилгагч Дарь-Эх
* Үг сө ргөлдөн нүд босох
* Үйлэнд хардан муу санах
* Сэтгэл ёрлож нойр хулжих
* Сэв суулгаж зүрх цанхаах
* Муу зүүд, хэрүүлийг арилгагч
* Мутар ариун Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Дүдсо бани мозани сухай
20. Хижиг өвчний хорыг дарагч Дарь-Эх
* Халуун шат аж дотор хорсох
* Хамаг биенд өвчин хурах
* Бузар бүхнээ гулгин гаргах
* Булуу шархирч шаналж зовох
* Хижиг өвчний хорыг дарагч
* Хэл цагаан Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри сарва Жахи Зура барша манаеэ сухай
21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь-Эх
* Хотол олон сэтгэл тэнэгэр
* Хорлол барчид амар тайван
* Дэлхийн энгээр дээвэр бүтэн
* Дээд тэнгэрээр мичид алтан
* Аливаа үйлс бүхнийг бүтээгч
* Ариун дагшин Дарь-Эхэд мөргөе
Ум дари ду дари дүри садана сухай
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 4692 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2018-08-24 -