Оросын "James Bond" буюу та бидний сайн мэдэх "Семнадцать мгновений весны "кинонд дургүй хүн байдаггүй байх. Сурагч байхад өвлийн амралтаар гардаг байсан даа. Дөнгөж босоод киногоо үзсээр байтал аав ээжийн өдрийн цайны цаг болоод хүрээд ирнэ, Одоо хүртэл ороо хураахгүй гээд ээж үглээд л... Хичээл ороход охидууд чинь бөөн л Штирлиц ярьсан, бараг дурлачихсан, тийм л нөхөртэй болно шивнэлдээд л... Oops..... охидийн нууц задруулчихав уу даа
За юутай ч гэсэн энэ киноны тухай бичье гэж бодсон юм.
Үйл явдал өрнөл гэж бичээд ч яахав, Хүн болгон мэдэх хойно.
1973 онд хийгдсэн, 12 ангитай энэ киноны зохиолыг Юлиан Семёнов бичсэн бөгөөд, маш их бодьтой, баримттай бичсэнээс нь үүдэж түүнийг КГБ- ( Комитет государственной безопасности)-д байсан байх гэсэн таамаглал байдаг.
Юутай ч тэрээр Сталины хэлмэгдүүлэлтээс болж тухайн үед их үнэ цэнээ алдаад байсан тэр үеийн оросын тагнуулын газрын нэр хүндийг уг кино зохиолоороо аварсан гэдэг.
Харин Max Otto von Stierlitz буюу орос нэр нь Макси́м Макси́мович Иса́ев-н дүрд жүжигчин Вячеслав Тихонов тоглосон бөгөөд тэрээр өнгөрсөн 2008 оны 2 сарын 8-д 80 насныхаа ойгоо тэмдэглээд оросын ТВ-р их сүртэй нэвтрүүлэг гарсан гэж сонссон. Энэ дээр дарж түүнтэй хийсэн ярилцлагыг уншаарай!
Штирлиц бол Oросод төрсөн, Ирланд Албани хэлээс бусад бүх европ хэлээр яръдаг, хүч хэрэглэхээс илүү ухаан хэрэглэдэг, 50 жил тагнуулаар ажиллахдаа 1 л хүн "цааш харуулсан" гэнэ.
James Bond Martini-д, харин Штирлиц Сognac уух дуртай.Тэрээр Mercedes 230 барьдаг гэхдээ Bond шиг олон хүүхнүүдтэй ороолдоод байдаггүй
Хөгжмийн зохиолч Микаэл Таривердиев, золхиолч Роберт Рождественский нар уг нь анги бүрт нь нэг нэг дуу хийсэн боловч, яг сүүлдээ кинонд 2 дуу оруулсаны нэг нь «Мгновения» нөгөө нь «Я прошу» Энэ 2 дууг доорх видеоноос үзээрэй.
За тэгээд киноны алдаа гэвэл зөндөө л юм байна лээ.
1945 оны үйл явдалыг харуулж байгаа боловч, 60, 70-д онд үйлдвэрлэгдэж эхэлсэн машин, дуу хураагч хэрэглээд л, Берлинд болж байгаа үйл явдал гарч байхад орос бичигтэй вагон гараад, эсвэл нөгөө Каэт-н хүүхдийг цонхоор буру харуулаад барьчихсан хэсэг байдаг ш дээ, Тэрэн дээр хүүхэд нь нэг бол малгайтай, дараа нь малгайгүй, тэгээд ахиад малгайтай гэх мэтээр.
За тэр ч яахав. Brad Pitt ч гэсэн Troy-д тоглохдоо аймаар спорт цаг зүүчихсэн байсан хэсэг ч байсан.
Юутай ч гоё кино. Удахгүй боломж олдвол ахиж үзнээ.
Анекдот:
Штирлиц нэг ухаан ороод харсан чинь шоронгийн нэг өрөөнд хэвтэж байна гэнэ.
- За байз, хэний талд нь баригдчихсан юм болоо.
Би Max-Otto von Stierlitz байна гэж хэлэх үү? Макси́м Иса́ев байна гэж хэлэхүү гээд бодоод байж байсан чинь нэг орос цагдаа орж ирээд -Та ч өчигдөр тасартлаа уусан байна лээ шүү, товарищ Тихонов! гэж гэнэ.
|
2009-03-28 -