Blessing Tara welcomes you!

2009-01-15

James Bond- 007

Нэг их даруухан, сүсэг бишрэлтэй хүн Дарь эхийн тухай бичлэг оруулаад байснаа, британы тагнуулч, хүн алах лицэнзтэй, бас нэлээд явдалтай winking James Bond-н тухай шууд бичээд эхлэхээр жоохон сонин л юм. Гэхдээ Bond-н Fan  бол энэ киноны бүх машиныг нь маркаар нь, хүүхнүүдийг нь нэрээр нь, болсон газар, хэрэглэсэн HIFI мэдэх байх.  Тэр бүр кинонд гараад байдаггүй, жоохон сонирхолтой ( миний хувьд л лав ) юм олж мэдсэнээ хуваалцья гэж бодлоо.

James Bond-007 g 1952 онд зохиолч Ian Fleming бичсэн бөгөөд 1960 оноос хойш зохиолуудаар нь кино хийгдэж эхэлжээ.
Ian Fleming бол өөрөө дэлхийн 2-р дайны үед британы тагнуулын албанд ажиллаж байсан байна.
Тэрээр Bond-н дүрийг тухайн үед мөн тагнуулаар ажиллаж байсан усан цэргийн оффицер (1ф-тэй билүү, 2ф-тэй бичдэг билүү? winking) Patrick Dalzel-Job-с санаа авч бичсэн бөгөөд харин James Bond гэдэг нэр бол зүгээр нэг шувуу судлаачийн нэр юм байна. Ian Fleming--г нас барсаны дараа буюу 1964 оноос эхлэн өөр кино зохиолчид Бондын адал явдалыг үргэлжүүлж байгаа.
James Bond бол сайн тагнуулч ( за хүн алах зөвшөөрөлтэй мэргэжлийн алуурчин гэхэд буруудахгуй дөө) гэдгийг хүн бүр мэддэг ч түүний гарал үүсэл, аав ээж, хүүхэд ахуй нас, сургууль соёл зэрэг огт кинонд тусгагддaгүй байсныг анх удаа John Pearson 1973 онд зохиолдоо оруулж бичсэн байна.
Түүний зохиосноор Бонд нь 1920 оны 11 сарын 11 нд германы нэг жижиг хотод төрсөн бөгөөд аав нь инжeнер мэргэжилтэй шотланд xүн, ээж нь уулын авирагч швецарь хүн байсан байна. ( Энийг унших хүртлээ би Bond -г Британ гэж боддог байлаа ) Аав ээж 2 нь цанаар гулгаж байгаад осолд орж нас барсан тул  Henry гэх ахтайгаа нэг нагац эгчийндээ амьдардаг байж. 15 настайдаа нэг охинтой явдал ургуулснаас болж сургуулиасаа хөөгдөөд шотланд-д аавынхаа сурч байсан сургуульд ирж сурчээ. Төгссөнийхөө дараа Royal Navy-д ирж германы шумбагч онгоцыг тагнуулдах даалгавараар анх ''ажил амьдралын гарааг''аа эхэлж гэнэ. Шумбагч онгоц гэснээс германы 
Das Boot гээд  кино байдаг. Та нар тэрийг яаж ийгээд олоод үзээрэй.Заавал үзэх киноны нэг дээ. За тэгээд  Bond яaсан гэлээ?  аан тийн.. Тэрнээс хойш  Bond- н  7 жүжигчин тоглосон 22 дахь кино гарчихсан байна ш дээ. 
007 бол миний яах аргагүй дуртай киноны нэг байлаа. Гэсэн чинь саяханаас нэг шар үстэй, шал царай муутай  Daniel Craig гэгч гарч ирээд өөрийгөө "I am Bond, James Bond" гэх юм.  Bond яасан нэг хэсэг монголд моод-д орж байсан шиг үсэндээ пэркэс хийлгэчихсэн юмуу? Түүний тоглосон Casino Royale, Quantum of Solace аль аль нь надад талагдаагүй. Зарим нэг хүмүүс надтай санал нийлэхгүй, Daniel Craig ёстой '' COOL'' байсан ш дээ гэх л байх л даа. Зүгээр нэг кино гэдгийн хувьд бол муугуй байсан, би тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ чинь  Bond ш дээ.
The Transporter гээд бас сайн кино байна. Тэрнээс ялгаа юу байна. Зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд бусад бүх Бондууд хутгасан биш сэгсэрсэн  Martini  уудаг ш дээ. Тэгтэл энэ Бонд ''-Hадад ямар хамаа байна''   гэсэн.Bond & Martini
Та нар  Bond гээд бодохоор хэний дүр хамгийн эхэлж санаанд буудаг вэ? Миний хувьд  Roger Moore энэ дүрийг хамгийн сайн гаргаж чадсан. Инэнх хүмүүс ингэж боддог байх л даа. Тиймээс ч хамгийн их буюу 7 Bond-д тоглосон байх..
1 1962   Dr. No Sean Connery  
2 1963   From Russia With Love Sean Connery  
3 1964   Goldfinger Sean Connery  
4 1965   Thunderball Sean Connery  
5 1967   You Only Live Twice Sean Connery  
6 1969   On Her Majesty’s Secret Service George Lazenby  
7 1971   Diamonds Are Forever Sean Connery  
8 1973   Live and Let Die Roger Moore  
9 1974   The Man with the Golden Gun Roger Moore  
10 1977
  The Spy Who Loved Me
Roger Moore  
11 1979   Moonraker Roger Moore  
12 1981   For Your Eyes Only Roger Moore  
13 1983  Octopussy Roger Moore  
14 1985   A View to a Kill Roger Moore  
15 1987   The Living Daylights Timothy Dalton  
16 1989
  Licence to Kill
Timothy Dalton  
17 1995   GoldenEye Pierce Brosnan  
18 1997 Tomorrow Never Dies Pierce Brosnan  
19 1999
  The World Is Not Enough
Pierce Brosnan  
20 2002 Die Another Day Pierce Brosnan  
21 2006 Casino Royale Daniel Craig  
22 2008 Quantum of Solace Daniel Craig  



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2392 удаа

Сэтгэгдлүүд

2010-07-21 -

Бичсэн: tamerlan13
nadad l lav Pierce Brosnan ni iluu sanagddiin sh dee.
er ni tuunii togloson buh kino ni neeh goy sh dee.
. Шууд холбоос

2009-07-23 -

Бичсэн: Blessing Tara
hi Мөнхсуурь

Бонд өөрөө захихдаа shaken, not stirred гэдэг байхаа.
Миний хувьд сүүлийн Бондууд харин уйлдаг, гашууддаг, тэгээд бас brutal болохоороо бусад Hollywood-н зодоонтой киноноос ялгарах юмгүй болчисон юм шиг.....
Тагнуулч байхад хэт царайлагийн хувьд харин үнэн байх шүү.. Craig-с бусад нь.....
Гэхдээ хараад байхад эрчүүд сүүлийн Бонд-г тэр тусмаа Craig-г илүүд үзээд байгаа юм.
Гэхдээ би ганцаардахгүйээээ ;-)
. Шууд холбоос

2009-07-23 -

Бичсэн: Shonkhor
Bond says "Dry Martini, not shaken but stirred" gedeg shig sanagdaad bhiin. Neg bartender-n surguuliin bagsh Bond byhniig ooriinhooroo hiideg cool gedgiig haruulahiin tuld tegdeg geed bsn.
Anglichuud yaadgiig medehgyi, lav l americuud neeh maygtai. Kholij hutgaad urd hoino oruulahad barag ymar ch yalgaagyi uym deer hyrtel bainga mayglaj bdiin. Adgiin neg hachirtai talh zahialaad, sous songohiin hoorond boon yum bolno.
Za ter yahav.
Syyliin hoyr Bond bol yahav ilyy Bond gedgiig hyn bolgoj haruulsan l daa. Bulchin shormostoi, uildag gashuuddag ntr. Omnoh P.Brosnan (?) bolhoor button daraad daraad l yvchihdag, heheh. heterhii high tec yvchihsan yum butsaad buuhad bas zygeer bsn bh l daa.

Bond-g emegteichyydiig dendyy ih baraa byteegdehyyn shig heregleed l haydag gesen shyymjlel hychtei ornood bsn. TEgengyyt syylchiin Bond deer lag omnoh hyyhnee bodoj gunidag ntr heseg oruulsan bn lee баярлах

NEg tagnuuliin ajillagaanii pragmatic gariin avlaga deer Byh Bonduud jinhene tagnuulch baij chadahgyi gesen, Uchir ni bygdeeree heterhii ondor bogood tsarailag, jinhene tagnuulchid neutral hymyys bdiim gesen.




. Шууд холбоос

2009-03-29 -

Бичсэн: AHXAA
Нээрээ Бонд гоё шүү, Daniel Craig эхлэсэнээс хойш хэт энгийн болчихсон юм шиг санагддаг, Бонд Гажет энэ тэр үгүй ер нь л нэг л бишээ тээ.
. Шууд холбоос

2009-02-26 -

Бичсэн: dadido
james bondiig sain sydaljee. bi lav orosiin shterliciig james bondoos iluud tavina daa
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: AmonRa
надад энэ залуу (өвгөн ч гэхиймуу) таалагддаггуй шд... эмэгтэйчүүдтэй харьцаж байгааг нь хараад уур хүрээд байдын. эр хүний суурь байхгуй гэхүү дээ. монгол эр миний хувьд лав сэтгэлд их хүйтэн санагддаг.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 23 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн