2009-09-11
П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
( Нэмж засварлав..)
За би гэдэг хүн чинь сүүлийн хэдэн хоног хүчил төрөгчөөр биш боксоор амьсгалаад жигтэйхэн.....Хаяа нэг цаг зав таарвал 2 Кличкогийн тулалдахыг л үздэг болохоос бокс-н тийм хоббигүй байлаа... Өнгөрсөн олимпоос хойш харин..... Ер нь ялангуяа гадаадад суугаа монголчууд эх орноо, нутгаа санадагтаа ч тэр юмуу, монголын тамирчид хаа явна ардаас нь нэг бол биеээрээ, сэтгэл зүрхээрээ,эсвэл net-р дагаастай... Сая жудогын дэлхийн аврага бараг хаяанд шахуу болоход Роттердамм явахгүй яав даа гэж хаяа бодохын. Даанч тэр үед би завтай, өөр хамт явах завтай хүн олдохгүй байсийн...Мэдээж Түвшинбаярыг олимпоор барилдахад "дээлийн зах мушгиад" л сууж байсан. Гэхдээ хэзээ оноо аваад, хэзээ авахгүй байгаа юм бүү мэд, жудог би нэг л сайн ойлгож өгөхгүй байгаашд,
Сэрдамба голдуу 15:30-с эхэлж байгаа болохоор ажлаасаа 2,3 өдөр чөлөө авч эрт гэррүүгээ гарч харайгаад л.... Орой 20:30-с тоглолт эхэлнэ гээд аймаар томоотой гэрээсээ гарахгүй, www.aiba.org -с салахгүй.....Нээрээн USA-с ороход AIBA- н шууд бичлэг болохгүй байна гэсэн. http://infrontwmlivewm.fplive.net/in...-live/WE10_S01 юмуу http://infrontwmlivewm.fplive.net/in...-live/WE15_S01 -г Media Player-гээ хуулаад эсвэл http://allboxing.ru/ орж үзээрэй...
Сүүлийн хэдэн хоног бол сэтгэл санаа галзуу хулгана дээр суусан юм шиг байна доо... Идэрхүү,Эрдэнэбаяр 2 ялагдахад харамсалтай байсан.Харин урьд нь Төгсцогт гэж сонсож байгаагүй болохоор шилдэг наймд шалгарч үлдэхэд нь аймаар баярлаж билэээ.Тэр өнөөдөр бүр хүрэл медалийн өнгөө өөрчлөх гэж байдаг....WOW өөр юу гэхэв...
Мөнх-эрдэнэ уржигдар Украйны боксчинтой тулалдахад цаг явахгүй ямар хэцүү байваа...Дашрамд хэлэхэд тэр Украйны боксчинг 2 Кличкогийн дүү гээд зарим нь бураад байсан, үгүй юм байна лээ шүү,Кличко биш Ключко юм байна лээ.. Тоглолтын турш би залбираад л суусан. Сүүлийн хэдэн сeкүндэд манай хүн 2 оноо нэмж авч ялсанаар тоглолт дуусан даа. Монгол медаль аваасай гэдэг хамгийн чухал байгаагүйээ, Мөнх-эрдэнийг тэр олон жил уйгагаүй сайн хичээллэж, өчнөөн олон удаа медалаас атгаад алдаж байсанд нь энэ удаа бүтчихээсэй гэж үнэхээр хүссэн болохоороо баярласандаа уйлсан..
Сэрдамба маань Хятадын тамирчин Ли Жиажаог 11-7оор ялж. алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. Цаг дуусахын өмнө хүн одоо xамаагүй оноо авна гээд дайрдаг бол Хятадын тамирчин илт цуцсан байдалтай, бууж өгье гэх холгүй байсан шүү..Одоо бол алт алт гээд л шунана ш дээ.. Нөгөө тойргоос ОХУ-ын боксчин Давид Айрапетян 9-1ээр ялалт байгуулж маргааш манай Сэрдамбатай алтан медалийн төлөө хүч үзнэ. Оросууд манай медальд дандаа л шавар болж явж байдаг болохоор нь би хувьдаа тэр Солонгосыг хожоосой гэж бодож байсан. Гэхдээ бид нар хэдий болтол Оросуудаас айж, оросуудад медалиа дээрэмдүүлж байхав. Энэ байдалыг маргааш Сэрдамба маань өөрчилж алтан медалийн эзэн болоосой, гэж найдья. Мөн өнөө орой араасаа медаль дагуулж булган сүүлтэй байхыг хүсье! Өнөө шөнө Н.Төгсцогт маань монголын цагаар ойролцоогоор 02 цаг 43 минутаас түүний дараа манай У.Мөнх-Эрдэнэ хүч үзнэ. Тa 2тоо амжилт хүсье!
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1451 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-10-06 -