Blessing Tara welcomes you!

2009-03-25

Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!



Та хэзээ нэгэн цaгт шинжлэх ухаан, техник хөгжиж, бaс саран дээр амралтаа өнгөрөөж, эсвэл амьдаpч болно гэдэгт итгэдэг үү?Тэгвэл саран дээр өөрийн эдлэн газраа худалдаж авах боломж нээгдээд удаагүй байна.

Энэ боломжийг нэгэн хуулийн цоорхой нээж өгчээ.
Эхний огторгуйруу нисэх оролдлого болж өнгөрснөөс хойш, Америк ах дүү нар "Outer Space Treaty" хэмээх нэгэн хууль гаргаж гэнэ. Түүндээ "ямар ч улсын засгийн газар, төр, эрх барих байгууллага дэлхийгээс гадна сансарт газар эзэмших эрхгүй болно" гэж заасан байна. Түүнээс биш хувь хүн болохгүй ээ гэж зааж өгөөгүй гэнэ.
Бас нэгэн хуульд : Хэн нэгэн ямар нэгэн газрыг өөрийн болгон авах хүсэлт гаргасанаас хойш 8 жилийн хугацаанд өөр хэн нэгэн эсэргүүцсэн зүйл гарахгүй бол тухайн газар тэрхүү хүcэлт гаргасан хүний эзэмшил болно гэж заасан байдаг.
Энэ боломжийг ашиглан АНУ иргэн Dennis Hope саран дээрх бүх талбайг өөрийн нэр дээр бичүүлээд энэ тухайгаа NASA болон тухайн үед ЗXУ-д бас бичгээр мэдэгдсэн байна. 8 жилийн хугацаа өнгөрч, хэн ч эсэргүүцэж, няцаагаагүй учир саран дээрх бүх газар Nevada-д амьдардаг  Dennis Hope-н эзэмшилд очсон. ASTROX компани Hope-с ихэнх эдлэн газрыг 9 сая доллараар худалдан авч, түүнийгээ та бидэн шиг жирийн хүмүүст худалдаж байгаа юм. Худалдах гэхээр та - Өө за тэрний үнийг хэн яaж дийлэх юм гэж бодож байнауу?
Тэгвэл үгүй юм.
1.000m² та хэд гэж бодож байна. Ердөө л 29,95 Евро ( Доллар хэдтэй байгаан?)
4.047m² эдлэнгийн сертификат, Neil Armstrong-ны гарын үсэгтэй ( за энүүгээр ч яадгийнwinking ) 39,95 Euro
аан тийн 10.000m² газар 198,00 Euro үнэтэй. 3-г авах юм бол 2-н үнийг төлөөд, 3 дахь үнэгүй дагалдаж ирэх юм гэсэн шүү.

Би хувьдаа шунаад яахав гэж бодоод 1.000m² газрын сертификатаа аваад ханадаа жаазанд хийгээд өлгөчихсөн. Би үгүй юмаа гэхэд ач гуч маань саран дээр очоод орох оронтой winking

Тэр Dennis Hope гэгч нөхөр Марс болон сугар гаргийн бас бүх газрыг өмчлөөд авсан гэсэн.

За тэгээд english-tei  нь ийшээ ороод deutsch- той нь ийшээ орж эдлэнгээ аваарай!
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1041 удаа

Сэтгэгдлүүд

2009-04-02 -

Бичсэн: Blessing Tara
Оддын охин чинь оросынх байхаа, Нөгөө нисдэг Честмир чинь харин Чехийнх, нөгөө банштай зутан бас Чехийнх билүү? Тэр үеэд Чехсловак гэдэг байлаа.winking
Майка гээд нэр мэрийг нь хүртэл одоо ч санаж явдаг, дурлачихсан байсан юмуу? winking
. Шууд холбоос

2009-04-02 -

Бичсэн: Gishuut
Bi ch Guruun garig deer oddiin ohin Maikatai edlentei bolmoor baina shu. Joohon baihad Chehiinh ch biluu tiim kino gardag bailaashd winking
. Шууд холбоос

2009-03-29 - hehehhe

Бичсэн: mongolxvv
yumiig yaj medehew sar luu ayalah zawshaan tohioldwol ta nariin edlen gazaraar zaawal ochinoooo amlaj bna
. Шууд холбоос

2009-03-29 -

Бичсэн: Эх орон, Газар шороо
surprise сайхан юм. Эх ороны минь газар шороог бас ингээл бидэнд мэдэгдэхгүй наймаалж байгаа гэж бодхоор за яахав дээ. хэзээ нэгэн цагт сар шиг бологчихгүйн тулд одоо байгаагаасаа илүү ихийг хийх хүсэл эрмэлзлэл төрүүлчихлээ. мэдээлэл өгсөнд баярллаа өндөр болоорой
. Шууд холбоос

2009-03-28 -

Бичсэн: tatah
kkk. Tara harin dohhhh, Dann betriebswirt talaas ni boddog boltson bnshd xaxa

chi Literatur.iin bolon eldev sudlal chigleleer sursan bh tee?
. Шууд холбоос

2009-03-28 -

Бичсэн: Blessing Tara
tatah-aa за бараг тэгж ойлгож болох л бх доо. гэхдээ бас хөөрхөн бэлэгний санаа байгаа биз дээ?

dadido наран дээр газар авсан гэж сонсоогүй юм байна. Чи аваад цааш нь зарвал яасийн? Нарны туягаа хөлслүүлдэг болохгүй юу? winking
. Шууд холбоос

2009-03-28 -

Бичсэн: dadido
наран дээр газар олгохгүй байгаа гэсэн үнэн үү laughing
. Шууд холбоос

2009-03-28 -

Бичсэн: tatah
avch boljil bna l daa Zuudendee l ochij amidardagguim bol, hudlaa unen tsaash zardiimuu ntr kkkk
. Шууд холбоос

2009-03-27 -

Бичсэн: Blessing Tara
hi Hvsliinjiguur-ee Америкчуудыг саран дээр буугаагүй гэдгийг нотолсон
мэдээ, нэвтрүүлэг зөндөө үзэж байсан тийм болохоор би итгэхгүй байгаа юм. За Оросууд очсон нь ч юу л бол. хэхэ Гагарин-г осолдсон биш алга болчихсон гэх цуурал байдаг ш дээ. Тэгвэл саран дээр, хэзээ намайг ирж авах бол гээд сууж байж болох л юм даа winking
. Шууд холбоос

2009-03-27 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Тара: би дээр нэг нэвтрүүлэг үзсийн. Америкчуудыг саран дээр буугаагүй гэдгийг нотолсон мэдээ. Тэгсэн ардаас нь нэг орос нэвтрүүлэг гарсийн. Тэрэндээр оросууд америкчуудыг саран дээр буусан гэж нотолсон байгаамдаа.
Тэд америкчуудаас өмнө нь  саран дээр буусан тухайгаа бас энэ тухайгаа дэлхийд яагаад зарлаагүй вэ гэдэг тухайгаа дурдсан байсан.
Харин яагаад дэлхийд зарлаагүй вэ гэхлээр Оросын нисэгчид саран дээр очсонч буцах шатахуун энэ тэр нь байхгүй байж.
Тэгээд хэд хэдэн нислэг үйлдсэн нь дандаа нэг талых байсан байна. Тэр эвдэрсэн байна тэрийг янзалаад ир гээд нисгэгчидээ явуулаад тэд эргэж ирэх боломжгүй байдаг учираас энийгээ дэлхийд зарлаж байгаагүй гэж ирээд ярьсан даа. Тэрнээс хойш би саран дээр хүмүүс очсон гэдэгт итгээд эргэж ирсэн гэдэгт нь эргэлздэг болсон
. Шууд холбоос

2009-03-27 -

Бичсэн: Blessing Tara
Сартай шөнө ч гоё л доо, Гэхдээ хэзээ, хаана явж байгаад чамд сартай шөнө хүсч байгаагаа хэлчвээ би? surprise
. Шууд холбоос

2009-03-27 -

Бичсэн: honzo
Aan Tara sartai shuniig huseed bsan ni iim uchirtai yum bna shd. tongue gazraa harah geel... yumtai hun gej happy
. Шууд холбоос

2009-03-26 -

Бичсэн: Blessing Tara
Би хувьдаа Америкчуудыг саран дээр буугаагүй гэдэгт итгэдэг. Гэхдээ намайг чад хийтэл Техник, технологи гайгүй хөгжөөд юмыг яаж мэдэх вэ, саран дээр очоод үзчих ч юм билүү. Үгүй юмаа гэхэд үр ачдаа үлдээчихнэ. Хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү. За бүүр үгүй бол 29 еврогоор ханандаа өлгөх юм авсан болог. Picasso-n хэдэн сараачсан зурганд хүмүүс хэдэн саяыг төлдөг билээ winking
. Шууд холбоос

2009-03-25 -

Бичсэн: dao
яахуудээ сайн муу юм их дуулдах болсон өнөө үед саран дээр оччоод амьдрах боломж олдох ч юм билүү big grin
. Шууд холбоос

2009-03-25 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Тэр даварсан дураараа ч гэхэд хаашаа ийн овшин тэр нөхөрийн тухай ДисковариЧайналаар үзээд гайхаад байсиймаа. Овоо гар шоо тэр. хэхэ. Эдлэн газартай болоод амьдарч чадахгүй бол ямар хэрэг байхав... хэхэ
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 10 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн