Blessing Tara welcomes you!

2009-02-23

Мэдээд хэрэггүй мэдлэг

Ангилал: Ном, мэдлэг
Хэд хоногийн өмнө Германы нэгэн Профессорын бичсэн " Мэдлэг- Bildung"  хэмээх номыг уншлаа.

Хэдийгээр их философ, сурган хүмүүжлийн холбогдолтой залхуутай гэмээр гарчигтай боловч Dietrich Schwanitz жоохон ёжтой бас сонирхолтой бичдэгээрээ ялангуяа оютнуудын дунд их нэртэй зохиолч юм.
Эхний 400-д хуудас нь хүний заавал мэдэх ёстой гэсэн, Түүх, Уран зохиол, Урлаг гэх мэт салбаруудаас гол гол гэсэн зүйлийг  багц, маш сонирхолтой бичсэн байсан. Ямар ч гэсэн хурдан унтах гэж орондоо уншдаг номны нэг бол яав ч биш.
Номынхоо сүүлд хүн юyг мэдэх ёсгүй вэ гэсэн сэдвээр Essay бичсэн байсан. Тэрээр ""Мэдлэг хэмээх улсад анх" цагаачилж"  ирж байгаа хүмүүс энэ улсын ёс заншилийг сайтар мэддэг байх ёстой бөгөөд Би юу мэдээд хэрэггүй вэ? гэдгээ мэддэг хүн мэдлэгтэйд тооцогдоно  гэжээ.
Мэдлэг гэж юу юм бэ? Хүний мэдэж байгаа юм болгон мэдлэгт орох уу? Хүн юу ч хамаагүй ихийг л мэдэж байвал их мэдлэгтэй гэсэн үг үү?

Үүнээс та нартай хуваалцъя гэж бодлоо.

Мэдээд хэрэггүй мэдлэг

1.  Олонд нэртэй хүмүүсийн талаар мэдэж байна гэдэг бол 2 учир утгатай. Түүхт хүмүүсийн амьдрал, намтрыг мэднэ гэдэг бол өөр хэрэг.
Харин шар сонин дээрээс юмуу олны хов живээс ямар нэгэн дуучин, жужигчин, улс төрчийн хэн нь хэнтэй сууж, салж, хаана юу хийж явааг  сонсож мэдсэнээ бусдад гайхуулаад яриад байх хэрэггүй бөгөөд мэдээд байх ч хэрэггүй юм.
Учир нь та үүгээрээ шар сонин уншиж, ТВ-р элдэв хов живийн нэвтрүүлэг үзэж, тантай уулздаг хүмүүстэй мөн иймэрхүү сэдвээр яриа өрнүүлдэг гэдгээ харуулах бөгөөд таныг хэн ч мэдлэгтэй хүн байна шүү гэж бодохгүй.

2.  Дээрхээс  долоон дор мэдлэг бол зарим нэг ТВ-н нэвтрүүлэг юм.
Элдэв реалити шоү, өдөр бүр гардаг уйлж хайлсан савангийн дуурь гэх мэт нэвтрүүлгийг үздэгээрээ та телевизийн өмнө цагийг нөхцөөж залхуурч суудагаа  харуулах бөгөөд түүний оронд түүхийн болоод   танин мэдэхүйн нэвтрүүлэг үзсэнээ бусдад ярьвал өөрийн болоод бусдын мэдлэгт нэмэр болж байна гэсэн үг.

3.  Шар сониний мэдээ, мэдээлэл. Яагаад?? 1.-г унш.  Тэгээд тайлбарлалтгүй.

4. Хамгийн гол зүйл бол өөрийнхөө мэдэж байгаагаар хэт онгирох, бусдын мэдлэгийн цоорхойг ашиглан бусдыг эвгүй байдалд оруулах бол өөрийнхөө мэдлэггүйг харуулж байгаа юм.
Мэдлэгтэй хүн гэдэг бол харилцааны нарийн ёс журмыг мэддэг, чаддаг байх ёстой.

Мэдээд хэрэггүй мэдлэг гэхдээ цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байдаг.
18-р зуунд анх Роман гарч  эхлэхэд байхад зөвхөн эмэгтэйчүүд уншдаг байсан бөгөөд боловсролтой гэсэн эрчүүд романыг үл тоомсорлосон,  уншсан ч түүнийгээ бусдаас нуудаг байсан байна.
Мөн 1960-д онд кинонд явахыг боловсролтой хэмээх хүмүүс өөрсдийн зиндаанд таарахгүй гэж үздэг байсан болохоор тэдэнд зориулж кино заалыг театр мэт засаж чимэглэглэдэг байж.

Тийм болохоор хүн зөвшөөрөгдсөн болоод зөвшөөрөгдөж эхэлсэн эсвэл хориотой ( мэдээд хэрэггүй ) мэдлэгийг сайтар ялгаж тунгааж чаддаг байх ёстой гэжээ.





. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1411 удаа

Сэтгэгдлүүд

2009-07-24 -

Бичсэн: gereltuya
Бид мэдээлэлд живж харин мэдлэгээр цангаж байна гэдэг үг чинь л үнэн гэнэ. Гэхдээ шар сонин хов живийн тухайд мэдлэг гэхэд ч мэдээлэл гэхэд ч гэцүү. Гэхдээ л би нэг хэсэг шар гэсэн тодотголтой сонинд ажиллаж байсных ингэж боддын. Хүмүүст хүний амьдрал сонин байдаг. тэгээд л хүний гэр орон, ор дэвсгэрийг нь шинших нь холгүй юм болдог байх. Тэрнээс биш тэрийг уншаад мэдлэг олж аваад байна гэвүүл ч санаа зовох
. Шууд холбоос

2009-07-24 -

Бичсэн: Shonkhor
yag odoo odriin 10. 30 bolj bn. Bi end ajil deeree l bn
. Шууд холбоос

2009-07-24 -

Бичсэн: Blessing Tara
hehe
Би жилийн өмнө билүү тэр номых олж уншсан. Манай нэг найз- Юу чи Megatrends уншаагүй юмуу ???гэээ л гайхаад, намайг шараа болгоод байхаар нь олж уншсан. хэхэ
Танай ЛА-д хэд болж байгаан? би 7 юмуу 10 цагийн зөрөөтэй юмуу ерөөсөө олж мэдэхгүй байгааш
. Шууд холбоос

2009-07-24 -

Бичсэн: Shonkhor
Wow Chi John Naisbitt-g meddiinmuu? Who are you gesen. Hashriin Megatrend-g ni unshsan uu?
. Шууд холбоос

2009-07-23 -

Бичсэн: Blessing Tara
"Бид мэдээлэлд живж, харин мэдлэгээр цангаж байна" (John Naisbitt)хэлсэн байх юм.
Мөнхсүүрийн хэлсэнээр мэдээлэлийн хуримтлагдсан багцыг мэдлэг гэнэ г.м-р тайлбарласан ч байх юм.
Тэгэхээр шар сонины хов живийг цуглуулж уншдаг А-Я хүртэл мэддэг хүн тэр тал дээр мэдлэгтэй гэсэн үг ч юмуу????
. Шууд холбоос

2009-07-23 - aan ene chin uchir jantsantai

Бичсэн: Shonkhor
Bi ooriinhooroo neg tailbarlaad oilchihson yvaad bdg yum hir ynen bodtoim byy med.

ER ni medleg gheer hynii ertontsoog tosooloh suuri oilgolt. YAg delgeryyleed medye gevel medeeleliin suvag haa saigyi bn sht. Tegeer neg ih byh yumiig medeh geed baih hereggyi.

Yag neg torliin medleg medeeliig hurimtluulaad ter chigleleeree mergeshsen bval ter taliin bolovsroltoi hyn gej yzdeg bhaa.


. Шууд холбоос

2009-02-24 -

Бичсэн: dao
мэдлэг мэдээлэл хоёр ялгаатай юу хэрэггүй мэдээлэл гэж байхаас хэрэггүй мэдлэг гэж байхгүй гэж боддог байсийшд би буруу юу
мэдэхгүй болоод л асууж байна шүү хэ хэ big grin
. Шууд холбоос

2009-02-24 -

Бичсэн: tatah
xexe, nice, ene nomiig olj unshinaa, daj sanagdlaa, btw was studierst du, wenn ich fragen darf?

batting eyelashes
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 16 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн