Нэг их даруухан, сүсэг бишрэлтэй хүн Дарь эхийн тухай бичлэг оруулаад байснаа, британы тагнуулч, хүн алах лицэнзтэй, бас нэлээд явдалтай
James Bond-н тухай шууд бичээд эхлэхээр жоохон сонин л юм. Гэхдээ Bond-н Fan бол энэ киноны бүх машиныг нь маркаар нь, хүүхнүүдийг нь нэрээр нь, болсон газар, хэрэглэсэн HIFI мэдэх байх. Тэр бүр кинонд гараад байдаггүй, жоохон сонирхолтой ( миний хувьд л лав ) юм олж мэдсэнээ хуваалцья гэж бодлоо.
James Bond-007 g 1952 онд зохиолч Ian Fleming бичсэн бөгөөд 1960 оноос хойш зохиолуудаар нь кино хийгдэж эхэлжээ.
Ian Fleming бол өөрөө дэлхийн 2-р дайны үед британы тагнуулын албанд ажиллаж байсан байна.
Тэрээр Bond-н дүрийг тухайн үед мөн тагнуулаар ажиллаж байсан усан цэргийн оффицер
(1ф-тэй билүү, 2ф-тэй бичдэг билүү? ) Patrick Dalzel-Job-с санаа авч бичсэн бөгөөд харин James Bond гэдэг нэр бол зүгээр нэг шувуу судлаачийн нэр юм байна. Ian Fleming--г нас барсаны дараа буюу 1964 оноос эхлэн өөр кино зохиолчид Бондын адал явдалыг үргэлжүүлж байгаа.
James Bond бол сайн тагнуулч ( за хүн алах зөвшөөрөлтэй мэргэжлийн алуурчин гэхэд буруудахгуй дөө) гэдгийг хүн бүр мэддэг ч түүний гарал үүсэл, аав ээж, хүүхэд ахуй нас, сургууль соёл зэрэг огт кинонд тусгагддaгүй байсныг анх удаа John Pearson 1973 онд зохиолдоо оруулж бичсэн байна.
Түүний зохиосноор Бонд нь 1920 оны 11 сарын 11 нд германы нэг жижиг хотод төрсөн бөгөөд аав нь инжeнер мэргэжилтэй шотланд xүн, ээж нь уулын авирагч швецарь хүн байсан байна. (
Энийг унших хүртлээ би Bond -г Британ гэж боддог байлаа ) Аав ээж 2 нь цанаар гулгаж байгаад осолд орж нас барсан тул Henry гэх ахтайгаа нэг нагац эгчийндээ амьдардаг байж. 15 настайдаа нэг охинтой явдал ургуулснаас болж сургуулиасаа хөөгдөөд шотланд-д аавынхаа сурч байсан сургуульд ирж сурчээ. Төгссөнийхөө дараа
Royal Navy-д ирж германы шумбагч онгоцыг тагнуулдах даалгавараар анх ''ажил амьдралын гарааг''аа эхэлж гэнэ.
Шумбагч онгоц гэснээс германы
Das Boot гээд кино байдаг. Та нар тэрийг яаж ийгээд олоод үзээрэй.Заавал үзэх киноны нэг дээ. За тэгээд Bond яaсан гэлээ? аан тийн.. Тэрнээс хойш Bond- н 7 жүжигчин тоглосон 22 дахь кино гарчихсан байна ш дээ.
007 бол миний яах аргагүй дуртай киноны нэг байлаа. Гэсэн чинь саяханаас нэг шар үстэй, шал царай муутай
Daniel Craig гэгч гарч ирээд өөрийгөө "I am Bond, James Bond" гэх юм. Bond яасан нэг хэсэг монголд моод-д орж байсан шиг үсэндээ пэркэс хийлгэчихсэн юмуу? Түүний тоглосон Casino Royale, Quantum of Solace аль аль нь надад талагдаагүй. Зарим нэг хүмүүс надтай санал нийлэхгүй, Daniel Craig ёстой '' COOL'' байсан ш дээ гэх л байх л даа. Зүгээр нэг кино гэдгийн хувьд бол муугуй байсан, би тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ чинь Bond ш дээ.
The Transporter гээд бас сайн кино байна. Тэрнээс ялгаа юу байна. Зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд бусад бүх Бондууд хутгасан биш сэгсэрсэн Martini уудаг ш дээ. Тэгтэл энэ Бонд ''-Hадад ямар хамаа байна'' гэсэн.
2010-07-21 -
er ni tuunii togloson buh kino ni neeh goy sh dee.