Blessing Tara welcomes you!

2009-03-13

Зөгий vзэж харсан хүн байнa уу?

Нээрээн биднийг бага байхад, зөгий нэлээд их үзэгддэг байсан, одоо бүүр алга болжээ гэж та бодож байсан уу? Эсвэл хаа сайгүй өнгө өнгийн цэцэг алагласан хивсэн дунд цэцэг түүж, эрвээхэй хөөж явсан бага насаа эргэн дурс даа.
Oдоо манай монголд тэр гоё цэцгүүд ч ургахаа больж, хаа сайгүй царцаанаас их юмгүй, суурин газрын ойр орчим зэрлэгээр дүүрэн болсоныг та ажигласан уу?
Тэгвэл тэр үзэсгэлэнт цэцгийн тоосыг зөөж байдаг ажилсаг зөгийнүүд хааччихав?
"Хэрэв зөгий гээч амьтан юу ч үгүй устаж алга болбол хүн төрлөхтөн 4 жил л амьдарч чадна.
Зөгий үгүй болбол, ургамал ногоо ч үгүй, ан aмьтан ч үгүй, тэгэхээр хүн төрлөхтөн ч үгүй
" гэж Albert Einstein хэлсэн байдаг. Одоогийн шинжлэх ухааны үзэж байгаагаар бол 4 жил гэдэг арай хурдан. Гэхдээ зөгийгүй бол бид бүхэн хоол хүнсний гачигдалд орж, дэлхий элсэн цөлд нэрвэгдэнэ гэдэгт тэд санаа нэгтэй байгаа.
АНУ-д сүүлийн нэг жилд л гэхэд сая сая зөгийнүүд үүрээ орхиод хаа нэгтээ алга болцгоочихож. Зөвхөн АНУ баруун хэсгийн муж улсуудын зөгийний 60%, зүүн болоод Теxас-н зөгийний 70%, мөн Испани, Польш, Герман улсууд зөгий богино хугацаанд олноороо устан алга болж байгаа талаар аюул зарлаад, дахин нутагшуулах, олшруулах арга хэмжээ авч байна. Зөгий алах хуулиар хориотой, xэрэв цонхоны ойр хавьд зөгий үүрлэсэн бол зүгээр аваад хаячихаж болохгүй, маш өндөр торгуултай байдаг. Гэтэл монгол улсад зөгий хэмээх зүйл улаан номонд орохоор ховордоод байхад энэ тухай санаа зовсон, арга хэмжээ авч байгаа зүйл байдаг юмуу бүү мэд. Ямар ч гэсэн net-р хайгаад балт зөгийний тухай хоёр гурван бичлэг байхаас зэрлэг зөгийний тухай юу ч олсонгүй. Герман болоод english дээр "зөгий алга болох" гээд өгөхөөр засгийн газар, судалгаа шинжилгээний газрууд болоод хувь хүмүүсийн бичсэн маш их зүйл гарч ирнэ. Би улс төр, яам, нам энэ тэрийн тухай огт сонирхдоггүй. Гэхдээ л ажиглаад байхад монголын Байгаль орчны яам модны болоод ангын зөвшөөрөл тараадаг ажилтай л юм шиг санагдах юм.
Дээр зурагтаар нэг нэвтрүүлэг үзлээ. Хятадын засгийн газар элсэн цөлийг өмнөд хэсэгрүүгээ орохоос хамгаалж өвөр монголын өмнөд хэсгээр өчнөөн мод тарьж эхэлсэн. Элсэн дунд мод ургадаг л юм байна лээ. Гэтэл монгол Улаанбаатарын төв гудамжиндаа мод тарьчихаж чадахгүй. Xараад байхнээ жил болгон л "Хот тохьжуулахад" гээд өчнөөн мөнгө зарах юм. Шинэ мод тарьчихаад услахгүй бол яаж ургах вэ дээ. Ургаж байгаа мод нь аль социализмийн үед тарьсан хэдэн мод л байх шив дээ.
За тэгээд зөгий алга болоод буцааж үржүүлэх арга хэмжээ авахгүй байгаа нь манай мундагууд нэг арга сэдчээд байгаа юм боловуу гэж бас бодлоо. Монгол ажилгүйчүүдээр дүүрэн юм чинь энэ тоог бууруулах гэж ажилгүй бүх хүндээ шилэнд хийсэн ургамлын тоосонцор, бийртэй гарт нь бариулаад л, нөгөөдүүл нь ажилсаг зөгий болж нэг цэцгээс нөгөө цэцэг руу дүүлээд байвал бас болох ч юмуу?

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 3018 удаа

Сэтгэгдлүүд

2017-08-09 -

Бичсэн: Зочин
манай хашаанд шороон хөрсөнд зөгий үүрээ зассан байна яаж өөр газаруу зөөх вэ
. Шууд холбоос

2009-03-25 -

Бичсэн: dao
чиний сүүлийн бичлэг сэтгэгдэл бичих боломжгүй гэжийн энэ юуных вэ санаатай юу санамсаргүй юу big grin
. Шууд холбоос

2009-03-25 -

Бичсэн: dao
залбирахаас өөрийг хийж чадахаа байсан үедээл залбирах болно харин одоо бол өөр шүү дээ бидэнд боломж байсаар байгаа big grin
. Шууд холбоос

2009-03-25 -

Бичсэн: Эх орон, Газар шороо
зөөгий мэтийн сөнөж яваа амьтад эргээд Монголдоо төрхийг хүсэн залбирах л үлдэж гэж бүү бодоорой манайх гэр хороололд байдаг болхоор хашаанд үргэлж цэцэг тарьдаг юм ургаад дэлбээгээ нээсэний дараа тэр зөгийнүүд ч харин хаширтал шавна даа чамд боломж байдаг бол нэг цэцэг тариад үзээрэй гэж зөвлөе
. Шууд холбоос

2009-03-23 -

Бичсэн: dadido
тийм ээ зүгээр бичмээргүй байна аа. нэг юм хиймээр байна аа. Мод тариад тэрнийхээ зургыг аваад нэтэд тавиад уралдаан зарлах уу яах вэ залуусаа одоо л блогын хэрэг гарна шүү Neutral
. Шууд холбоос

2009-03-15 -

Бичсэн: xvv
harin tehh :p
. Шууд холбоос

2009-03-14 -

Бичсэн: dao
манай хоёрын компанид нийлүүлэгч олдсон байна болжийн харин хөрөнгө оруулагч олддоггүйюм болуу big grin
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: xvv
Дэмжиж байгаад баярлалаа. Би гэж нэг л их сайхан санаа сэдэж ярьсан л хүн sad Биелүүлж хийсэн юм нэг ч алгаа crying Энэ хавар нэг хэдэн мод суулгачих юмсан...

http://future.blogmn.net/12319/
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: Blessing Tara
тэр малчид нь ямаагаа өгөх дургүй, төр засаг нь ямааныхаа тоог хязгаарлах дургүй юм бол айлын ямаа хулгайлаад л, танай 2-н company-d нийлүүлээд баймаар байна шүү winking

xvv- мод тарих бичлэг чинь хаана байгаан? унший. тэрэн дээр чинь харин гадаад холбоо сүлбээгээ ашиглаад тусалчиж чадах юм биш биз дээ арай...
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: dao
өөрснөө мах боловсруулж экспортлодог компани байгуулах энэ санааг шууд дэмжиж байна big grin
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: xvv
хавар боллоо нээрээ яанаа... надаас тэрийг олон хүн шаардаж байнаа happy ямар ч байсан энэ жил тарьмаар байна, бас Блессийн хэлснээр услахгүй хаяад үхүүлчихмээргүй байдаг...
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: xvv
Харинээ... Мазаалай байна бас.. нийлээд ямар нэгэн юм хийцгээмээр л санагдах юм. Бүгд ярилцвал уг нь бага багаар ямар нэгэн юм хийгээд урагшлаж болмоор... Хүмүүст таниулах, эсвэл өөрснөө мах боловсруулж экспортлодог компани байгуулах big grin
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: dao
Сэтгэл сэргээ л явчихлаа
нэг үрний авлагтай болсон чинь бүүр сайхан санагджийн хэ хэ big grin
мод тарих энэ тэр гээд дээр нэг хүүгийн бичлэг байсан санагджийн тэр юу болсон болоо уул нь гоё санаа байсан шүү.
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: Blessing Tara
Гэхдээ хүмүүсээ би энэ бичлэгийг зүгээр нэг бичээд орхимооргүй байнаа. Энэ талаар дорвитой үр дүнд хүрэхийн тулд би эсвэл бид юу хийж болох вэ? дорвитой санаа оноо байвал хэлж өгөөч!
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: Blessing Tara
За dao чи одоо гутраад яахав дээwinking чамайг ганцхан handy хэрэглэхгүй боллоо гээд зөгий үржих биш. Харин хаа нэгтээ өөртөө ч юмуу хэн нэгэнд зориулаад нэг мод тарьчихвал яаж байна.эсвэл тагтан дээрээ цэцэг тарьвал. зун мгл явахдаа гоё үр аваачиж өгнөө за winking
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 11 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн